ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮД
- Оюу Толгойн ХО-ын гэрээг МУ-ын хууль, ОУ-ын хуулийн зарчмуудад нийцсэн эсэхийг судлах, баримтжуулах
- Оюу Толгой, бусад том уурхайн олборлох ажиллагаанд нийцлийн хяналт тавих, хариуцлага тооцох ОУ-ын механизмууд ашиглан зөрчлийг арилгуулах
- Судалгаа, нийцлийн хяналтын үр дүнд үндэслэн нутгийн иргэдийн эрхийг хамгаалах, бодлого боловсруулах ба олон нийтэд нөлөөлөх, сургалт чадвжуулах ажил хийх
- Хүний эрх, байгаль хамгааллын ТББ-ын сүлжээнд нэгдэн хамтын ажиллагааг хөгжүүлэх
- Орон нутгийн нөлөөлөлд өртсөн бүлгүүдийн хэвтээ түншлэлээр ажиллах, чадавхыг бэхжүүлэх, сургалт явуулах, санхүүгийн дэмжлэгт холбох
- Олон улсын иргэний нийгмийн сүлжээнүүдтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын түвшиний мэдээлэл түгээх, мэргэжлийн зөвлөлгөө авах харилцааг хөгжүүлэх
- Хөрөнгө босгох төсөл боловсруулах, хэрэгжүүлэх
УУЛ УУРХАЙ
Оюутолгой
- Орон нутгийн нөлөөлөлд өртсөн бүлгүүдийн хэвтээ түншлэлээр ажиллах, чадавхыг бэхжүүлэх, сургалт явуулах, санхүүгийн дэмжлэгт холбох
- Олон улсын иргэний нийгмийн сүлжээнүүдтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын түвшиний мэдээлэл түгээх, мэргэжлийн зөвлөлгөө авах харилцааг хөгжүүлэх
- Хөрөнгө босгох төсөл боловсруулах, хэрэгжүүлэх
Улаанбадрах
- Уурхайн танилцуулга
- Цацраг идэвхтийн нөлөөнүүд
- Зөрчил баримтжуулалтын мэдээлэл
Гурвантэс
SGCT:
- Уурхайн танилцуулга
- Нутгийн хүн амд учирсан хохирол
- Ус ба биологийн олон янз байдал
Багануур
Багануур ХХК:
- Уурхайн өргөтгөлийн танилцуулга
- 750 Мвт цахилгаан станцын танилцуулга
- Төслүүдээс учрах болзошгүй хохирол
Таян нуур
Алтайн хүдэр ХХК:
- Уурхайн танилцуулга
- Уурхайгаас учирсан хохирол
ХҮНИЙ ЭРХ
- МУ-д улсад хүний эрхийн хэрэгжилтийн тайлагнал
- Хүний эрх хамгаалагч – НҮБ-ын тусгай процедур
- ХЭХ-ийн эрхийн хамгаалагчийг эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл хамгаалах, эрх зүүйн орчин бүрдүүлэх ажлын хэсэг
- Бизнес ба хүний эрх Үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг
НӨЛӨӨЛӨЛ


БОДЛОГЫН НӨЛӨӨЛӨЛ
Уул уурхайн татварууд: Оюутолгойн хэрэг ба Рио Тинтогийн Монгол дахь татвар зувчуулалт

Монгол улсын Өмнөговь аймагт орших Оюу Толгой уурхай Монголын зэс ба алтны тэргүүлэх уурхай юм.
Уурхайн чухам эзэн хийгээд олборлолтыг гүйцэтгэгч нь татварын диваажингуудад бүртгэлтэй олон охин компани бүхий өмчлөлийн бүтцээрээ дамжуулан хяналтаа тавьж захирдаг Рио Тинто юм.1 МУ-ын Засгийн газар Оюу Толгой уурхайд цөөнх буюу 34%-ийн эзэмшилтэй.
Рио Тинто МУ-ын Засгийн газарт ашиг сонирхолд нь нийцэхгүй гэрээ хэлцэлүүдийг шахан гарын үсгийг нь тавиулж чадсан ба ингэснээрээ Монгол, Канадад төлөх үлэмж хэмжээний татвар төлөлтөөс байнга зайлсхийх боломж бүхий татвараас бултах тогтолцоог бий болгон хамгаалж ирсэн тухай энэхүү илтгэлд өгүүлэх болно.
Монголын доогуур нүх малтсан нь

Энэхүү тайланд wikileaks-д ил цацагдсан АНУ-ын Элчин сайдын яамны цахилгаан мэдээг шинжлэн Оюу Толгойн өмчлөгч компаниуд Рио Тинто ба Туркойз Хилл (хуучнаар Айвенхоу Майнз) ба тэдгээрийн ардах хүчирхэг гүрнүүд хамсан Монгол Улсын Засгийн газрыг ард түмнийхээ ашиг сонирхлыг хангахгүй гэрээнд түлхсэн байдлыг илчилнэ.
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Оюу Толгойн Хяналт ТББ нь уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин ба хүний нийгэмд учрах нөлөөллийг МУ-ын хууль, олон улсын байгаль орчин ба хүний эрхийн гэрээ конвенцийн эрх зүйн норм, олон улсын санхүүжүүдэгч байгууллагуудын хамгааллын бодлогын стандартад нийцүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг арилгуулах нөлөөллийн үйл ажиллагаа, эрх нь хөндөгдсөн талуудын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах судалгаа, сургалт явуулах, үндэсний, гадаадын болон олон улсын байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Оюу Толгойн Хяналт ТББ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд Олон улсын хөгжлийн банкуудын санхүүжилтийг хянах сүлжээ байгууллагууд, түүнчлэн байгаль орчин, хүний эрхийг хамгаалагчдын дуу хоолой болсон үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.
- Оюу Толгойн Хяналт ТББ-д холбогдож хүний эрх ба байгаль хамгааллын олон улсын эрх зүйн баримт бичгүүд, стандартын талаар мэдээлэл, сургалт, зөвлөлгөө авах
- Уул уурхайн орчимд амьдрах иргэд нийцлийн хяналтыг газар дээр нь хийх, баримтжуулах чадавх эзэмшүүлэх сургалт хамтран зохион байгуулах, хэвтээ түншлэл байгуулж ажиллуулах\
- Уул уурхайд өртсөн эмэгтэйчүүдийн бүлэг байгуулан ажиллах сургалтанд хамраглах, олон улсын хүний эрх, байгаль хамгааллын эрх зүй, нийцлийн хяналт, гомдлын механизмуудыг ашиглахад суралцах хамтарсан сургалт зохион байгуулах
- Аль ч аймаг сумын иргэд, ТББ-ууд манай сургалтанд оролцож нийцлийн хяналтын тогтолцоог өөрийн нутагт байгуулах дэмжлэг авах
- Хүний эрх, байгаль орчны зөрчлийн асуудлаар гомдол гаргах талаар зөвлөлгөө авах
- Өөрийн нутагт хэрэгжүүлж буй нийцлийн хяналтын ажлын талаарх мэдээллийг манай байгууллагаар дамжуулан үндэсний болон гадаадын ТББ-ын сүлжээнд холбогдох, мэргэжлийн мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллаж болно
Олон улсын хамтын ажиллагаа
Оюу Толгойн Хяналт ТББ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд Олон улсын хөгжлийн банкуудын санхүүжилтийг хянах сүлжээ байгууллагууд, түүнчлэн байгаль орчин, хүний эрхийг хамгаалагчдын дуу хоолой болсон үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.
Манай байгууллага 2009 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа Хойд Америк, Европ, Африк, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудын түншүүд, хамтрагч нартай байгаль орчин, нийгмийн хамгаалал, ил тод байдал, хариуцлага, ус, цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчны талаархи нөлөөллийн ажилд үйл ажиллагаа чиглүүлэн ажилласаар ирсэн билээ.
Төв, Зүүн Европын Банк Хянах Сүлжээ, Нидерландын Үндэстэн дамнасан компанийн судалгааны төв, Бот Эндс, ХБНГУ-ын Үргевальд, Италийн Ри-Коммон, АНУ-ын Саутвест Судалгааны Төвийн мэргэжилтнүүдтэй Газар дээр баримтжуулалт хийх аялалд хамтран судалгааны ажил хийсээр ирсэн.
Үндэсний түвшинд хамтын ажиллагаа
Оюу Толгойн Хяналт ТББ нь уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин ба хүний нийгэмд учрах нөлөөллийг МУ-ын хууль, олон улсын байгаль орчин ба хүний эрхийн гэрээ конвенцийн эрх зүйн норм, олон улсын санхүүжүүдэгч байгууллагуудын хамгааллын бодлогын стандартад нийцүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг арилгуулах нөлөөллийн үйл ажиллагаа, эрх нь хөндөгдсөн талуудын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах судалгаа, сургалт явуулах, үндэсний, гадаадын болон олон улсын байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Оюу Толгойн Хяналт ТББ нь үндэсний байгаль хамгаалах байгууллагуудын МБОИЗ-ийн гишүүн, хөгжлийн өргөн хүрээний асуудлуудаар ажилладаг ИНБ-ын МОНФЕМНЕТ сүлжээ, Хүний эрхийн ТББ-ын Форум зэрэг үндэсний иргэний нийгмийн байгууллагууд сүлжээний хүрээнд нягт хамтран ажилласан бөгөөд бөгөөд Хил хязгааргүй гол мөрөн (ХХГМ) бүсийн эвслийн гишүүний хувь Монгол дахь зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн.
Орон нутгийн түвшинд хамтын ажиллагаа
ОТ Хяналт ТББ нь Орон нутгийн иргэний нийгэмтэй харилцаа хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх сургалт явуулах ажлынхаа хүрээнд орон нутгийн түвшинд хамтын ажиллагаа өргөжсөөр байгаа.
Олон улсын байгаль орчин ба хүний эрхийг хамгаалах конвенц, стандартуудыг зөрчсөн тохиолдолд гомдол гаргаж шийдвэрлүүлэх шүүхийн бус механизмуудын талаар сургалт сурталчилгаа явуулах, гомдол гаргах бэлтгэл ажил, гомдол боловсруулах ба холбогдох газруудад гаргахад оролцох, гомдлыг барагдуулах эвлэрүүлэн зуучлах үйл явцад оролцох, малчдын бүлгүүдэд дэмжлэг үзүүлж ирсэн.
Малчдын бүлгүүд ТББ байгуулах, төсөл бичиж санхүүжилт авах, уурхайн нөлөөллийг томъёолж тайлбарлах, ТББ-ын хурал бэлтгэх, компани ба орон нутгийн захиргаатай уулзах, албан бичгээр харилцах, уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчлийг мэдээлэх чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулсан.
Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай сумдын уурхайн нөлөөнд өртсөн малчдад давхардсан тоогоор 350 хүн, МБОИЗ-ын салбар зөвлөлийн гишүүд суманд нийт 125 хүнд 8 удаа очиж, 5 удаа Улаанбаатарт сургалт зохион байгуулж 14 удаагийн гомдлын хэлцэлд очиж оролцож ажилласан.
Орон нутагт иргэний нийгэм, ТББ-ын хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Ханбогд сумын малчдын туршлагыг ижил төстэй нөлөөнд өртсөн болон өртөж болзошгүй самдын хүн амд малчдаар өөрсдөөр нь заалгаж түгээх сургалт 2 удаа Булган, Сэлэнгэд усан цахилгааны станцын газарт орж нүүлгэлтэд өртөх малчдыг оролцуулан хийв. Орон нутгийн ТББ-ыг дэмжихэд чиглэсэн олон улс, үндэсни болон орон нутгийн ТББ-ын босоо түншлэл хөгжүүлэх, орон нутгийн малчдын ТББ-ын хэвтээ түншлэл байгуулах ажлын эхлэлийг 2016 онд тавьж 2016-2017 онд Дэлхийн Ногоон Тэтгэлэг Сангаас нийт 6 жижиг төслийг 12 ТББ хэрэгжүүлэхээр татан төвлөрүүлж чадав.
Олборлох салбар, түүний дотор стратегийн орд газрын үйл ажиллагаанд нийцлийн мониторинг хийх чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд 2016-2017 онуудад нийцлийн мониторинг ба баримтжуулалт хэрхэн хийх, тогтоогпсон зөрчлийг арилгуулах талаар нөлөөллийн ажлын хэлбэр, аргачлалууд болон гомдол гаргахад нутгийн бүлгүүдийн бэлтгэл хангах, гомдлоо боловсруулах, компанитай хэлцэлд хэрхэн орох зэрэг практик дадлага, аргачлал өгөх сургалтуудыг давхардсан тоогоор нийт 400 орчим орон нутгийн иргэд болон ТББ-ын төлөөлөлд хийв.