Skip to content

ОЮУТОЛГОЙН ХЯНАЛТ ТББ

Төрийн бус байгууллага

  • Home
  • ОНЦЛОХ СЭДЭВ
  • СУДАЛГАА, ТАЙЛАН
  • ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Төслүүд
  • Файлын сан
  • Test
HomeБидний тухай

Бидний тухай

ОЮУ ТОЛГОЙН ХЯНАЛТ ТББ

Эрхэм зорилго: Хүний эрх, амьдрах орчныг хамгаалах

Оюу Толгойн Хяналт ТББ нь олборлох салбарын нийцлийн хяналт, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, судалгаа, сургалт, нөлөөллийн ажиллагаа явуулах зорилго бүхий нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллага.

  • Ажиллаж эхэлсэн – 2009 | 10 сар
  • Бүртгэгдсэн – 2010 | 4 сар

Зорилго

Оюу Толгойн Хөрөнгө оруулалт (ХО)-ын гэрээний хэрэгжилт, уул уурхай ба гадаадын хөрөнгө оруулалт бүхий бизнесийн ажиллагааг хүний эрх, байгаль хамгаалах тухай МУ-ын Үндсэн хууль, олон улсын эрх зүйд нийцүүлэх явцад хяналт тавих, зөрчилд хариуцлага хүлээлгэх, шудрага байдлыг сэргээн тогтоолгох.

Зорилтууд

  • Олборлох салбарын хөрөнгө оруулалт ба гэрээ нь Үндсэн хууль, олон улсын хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулахад хяналт тавих
  • Олборлох салбарын хууль эрх зүйн орчныг олон улсын байгаль орчин ба хүний эрхийн зарчмуудад нийцүүлэх, хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчин хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах
  • Стратегийн орд газрыг ашиглах үйл ажиллагаанд нийцлийн мониторинг хийх механизм ба чадавх хөгжүүлэх
  • Нутгийн иргэний нийгмийн үйл ажиллагааг дэмжих, эрхээ хамгаалах чадавх бэхжүүлэх, нөлөөллийн ажлыг дэмжих
  • Олборлох компаниуд НҮБ-ын Бизнес ба Хүний эрх Удирдамжийг хэрэгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадавх хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах

Үйл ажиллагааны чиглэлүүд

  • Оюу Толгойн ХО-ын гэрээг МУ-ын хууль, ОУ-ын хуулийн зарчмуудад нийцсэн эсэхийг судлах, баримтжуулах
  • Оюу Толгой, бусад том уурхайн олборлох ажиллагаанд нийцлийн хяналт тавих, хариуцлага тооцох ОУ-ын механизмууд ашиглан зөрчлийг арилгуулах
  • Судалгаа, нийцлийн хяналтын үр дүнд үндэслэн нутгийн иргэдийн эрхийг хамгаалах, бодлого боловсруулах ба олон нийтэд нөлөөлөх, сургалт чадвжуулах ажил хийх
  • Хүний эрх, байгаль хамгааллын ТББ-ын сүлжээнд нэгдэн хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Орон нутгийн нөлөөлөлд өртсөн бүлгүүдийн хэвтээ түншлэлээр ажиллах, чадавхыг бэхжүүлэх, сургалт явуулах, санхүүгийн дэмжлэгт холбох
  • Олон улсын иргэний нийгмийн сүлжээнүүдтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын түвшиний мэдээлэл түгээх, мэргэжлийн зөвлөлгөө авах харилцааг хөгжүүлэх
  • Хөрөнгө босгох төсөл боловсруулах, хэрэгжүүлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

  • 2011 оны тайлан ОТ Хяналт ТББ
  • 2012-2013 оны тайлан ОТ Хяналт ТББ
  • 2014-2015 оны тайлан ОТ Хяналт ТББ
  • 2016-2017 оны тайлан ОТ Хяналт ТББ

ТА ЯАЖ ОРОЛЦОХ ВЭ?

Оюу Толгойн Хяналт ТББ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд Олон улсын хөгжлийн банкуудын санхүүжилтийг хянах сүлжээ байгууллагууд, түүнчлэн байгаль орчин, хүний эрхийг хамгаалагчдын дуу хоолой болсон үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.

Нээлттэй ажлын байр

Оролцох бусад арга замууд

Сайн дурын ажилтан

Сайн дурын ажилтан нь олон улсын санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй байгаа ард иргэдэд цэвэр, эрүүл орчинд амьдрах эрхээ хамгаалахад нь олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж туслах болно.

Дадлагажигч оюутан

Бид дадлагажигч оюутаны анкетыг байнга хүлээн авдаг. 2019 оны намрын семестрийн дадлагын ажилд орох хүсэлтэй хүмүүсийг хайж байна.

Дадлагажигч нар Гүйцэтгэх захиралд тайлагнаж, төслийн багийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэмжин тусалж ажиллана. Үндсэн үүрэг нь өргөн хүрээний судалгаа хийх, бодлогын шинэчлэлийн төслийг боловсруулах, хэвлэн нийтлэх ажилд туслах, мөн төсөл хэрэгжүүлэхэд чиглэсэн бусад даалгавруудыг багтана.

Хүсэлт гаргах: Дадлага хийх боломжтой байгаа бол хүсэлт гаргасан өргөдөл ба анкетаа otwatchstaff@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Бидний хүлээн авсан өргөдлийн хэмжээнээс шалтгаалан зөвхөн жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барих болно гэдгийг анхаарна уу.

Хандив өгөх

Бидний хянаж байгаа байгууллагууд их хэмжээний санхүүжилттэй байдаг. Таны хандив тусламж нь хүмүүст болон хүрээлэн буй орчиндоо үр өгөөжтэй байлгахын тулд тэдний үйл ажиллагааг олон нийтэд ил болгоход тусална. Бид хамтдаа хариуцлагатай байх боломжтой.

Таны дэмжлэг өөрчлөлтийг бий болгоно.

Таны хандив нь орон нутгийн иргэд, байгаль орчныг олон улсын санхүүгийн санхүүжилтийн хор хөнөөлийн нөлөөнөөс хамгаалах, олон улсын санхүүгийн байгууллагуудын бодлого, төслийг сайжруулахад тусалдаг.

Share this:

  • Twitter
A WordPress.com Website.
Create your website with WordPress.com
Get started
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
  • Follow Following
    • ОЮУТОЛГОЙН ХЯНАЛТ ТББ
    • Already have a WordPress.com account? Log in now.
    • ОЮУТОЛГОЙН ХЯНАЛТ ТББ
    • Customize
    • Follow Following
    • Sign up
    • Log in
    • Copy shortlink
    • Report this content
    • View post in Reader
    • Manage subscriptions
    • Collapse this bar
 

Loading Comments...