ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ


2021.03.25.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцох УИХ-ын гишүүдэд уриалах нь


2021.03.16.

Хүний эрхийн форумын мэдэгдэл – Монгол Улс


2021.02.16.

Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудад, хор хөнөөлтэй “Бизнес эрхлэх нь” тайлангаа зогсоохыг уриалсан нээлттэй захидал

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулах, ажилчдын эрх ба нийгмийн хамгааллын хөнгөлөлтийг танах зэрэг эдийн засгийн бодлого, зохицуулалтын шинэчлэлийг 17 жилийн турш явуулсны эцэст “цөөнгүй зөрчил”-ийн улмаас Дэлхийн банк энэ бизнесийн орчны зэрэглэл тогтоох тайлангаа зогсоолоо. Одоо бид “Бизнес эрхлэх нь” тайлангаа бүрмөсөн зогсоохыг чанга дуугаар шаардаж, банкинд шахалт үзүүлэх цаг болжээ.

Дэлхийн банк, түүний гишүүн бүх засгийн газарт шахалт үзүүлэх үүднээс дэлхийн Хойд ба Өмнөд бүсүүдэд ажилладаг иргэний байгууллагуудын эвслээс боловсруулж “Бизнес эрхлэх нь” тайлан ба зэрэглэлийг хэвлэн нийтлэхээ бүрмөсөн зогсоохыг шаардсан захидлыг дэмжихийн тулд доор гарын үсэг зурна уу.

Энэхүү захидлыг Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудад илгээж, 2-р сарын 16-нд олон нийтэд түгээх болно.

Захидлын бүрэх эхийг эндээс уншина уу: https://docs.google.com/document/d/11ZAxk2vI6EO848RPhE0zI_LslgkLI9BxHmiDYqVKJZ8/edit?usp=sharing

ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЛИНК https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdrshGBQ2rcJVmOxpSuX-_CfgSXZQZM7hjUju-o4xCrPAFDWA/viewform?gxids=7628

Монгол улсад Бизнес эрхлэх нь тайлан ба рейтинг улмаар нэвтрүүлсэн шинэчлэлийн талаарх мэдээллийг доорх холбоосоос үзнэ үү. Харамсалтай нь монгол хэл дээр алга байна.

Mongolia reports https://www.doingbusiness.org/en/data/exploreeconomies/mongolia#DB_ge

Reform made by Mongolia https://www.doingbusiness.org/en/reforms/overview/economy/mongolia  

Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудад илгээх захидал

2021 оны 2-р сарын 16

СЭДЭВ: “Бизнес эрхлэх нь” тайланг зогсоо

Иргэний нийгмийн, эрдэм шинжилгээний болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд Дэлхийн Банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс Дэлхийн Банкны “Бизнес эрхлэх нь” тайлангаа хэвлэн нийтлэхээ зогсоохыг уриалж байна. Бизнес эрхлэх нь тайлан нь эрдэмтэд,  хууль эрх зүйн шинжээчид, иргэний нийгмийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүдийн үндэслэлтэй шүүмжлэлийн анхаарлын төвд урт удаан хугацаанд байсныг та бүхэн мэдэж байгаа. НҮБ, ЭЗХАХБ-ын өндөр албан тушаалтан асан хүмүүс  ч уг тайланд эргэлзэж байсан. Эдгээр шүүмжлэлийг хэд хэдэн үндэслэлээр, түүний дотор арга зүй, өгөгдөл ба хамрах хүрээг сонгох, нэгтгэсэн зэрэглэлийн эргэлзээгүй бодитой байдал болон зохицуулалтын эсрэг хандлагыг нь шүүмжилж байсан.

Дэлхийн банкны захиалгаар Хараат бус зөвдлөлийн хийсэн 2013 оны тоймд үнэтэй зөвлөмжүүд орсон боловч институцийн хариу арга хэмжээ хязгаарлагдмал байв. Зөвлөлөөс энэхүү зэрэглэл тогтоох хэрэгслийг ашиглахаа зогсоохыг зөвлөв. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдээс аж ахуйн нэгжийн албан татвар төлөх эсвэл нийгмийн даатгал, тэтгэвэр, өрхийг дэмжсэн нийгмийн хамгааллын тогтолцоонд хувь нэмэр оруулахыг шаарддаг улс орнуудыг шийтгэдэг зэрэглэл тогтоох, хөдөлмөрийн зах зээлийн уян хатан байдал ба татварын хувь хэмжээний үзүүлэлтийг бүрмөсөн хасахыг зөвлөсөн.

2018 онд Дэлхийн банкны ахлах эдийн засагч Пол Ромер, Банкны ажилтнуудын ‘улс төрийн сэдэл’ нь нийгмийн ардчилсан Ерөнхийлөгч Мишель Бачелетын үеийн Чилийн зэрэглэл буурахад нөлөөлсөн байж болзошгүй гэжээ. 2018 онд Банкны захиалгаар хийсэн аудитаар хөндлөнгийн оролцоо байгаагүйг тогтоогдсон боловч ‘арга зүйг ойр ойрхон өөрчлөх нь судлаачдын, бодлого боловсруулагчдын, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үзүүлэлтүүдийн үнэ цэнийг бууруулдаг’ гэж нарийвчлан тодорхойлсон болно.

Үр дүн нь индексийн суурь асуудлууд, жил жилийн зэрэглэлийг харьцуулах утга хязгаарлагдмал байсан ч улс орнуудын дунд өндөр бооцоотой өрсөлдөөн үүсгэсээр байна. Тайлангийн хэт хүчтэй нөлөө нь бизнес, ажлын байр, тогтвортой хөгжилд ашиггүй, засгийн газруудыг тэнцвэргүй, богино хугацааны бодлого боловсруулахад түлхэц үзүүлэх замаар Банкны өргөн цар хүрээтэй бодлогын нөлөөг бууруулж байна. Индексийн өндөр бооцоотой зэрэглэл нь хөндлөнгөөс нөлөөлөхийн хөшүүрэг болсон байж магадгүй юм. Ковид-19 цар тахлын улмаас дэлхий нийт эрүүл мэнд, эдийн засгийн хямралд хариу арга хэмжээ авах, эрүүл мэндийн байдлаас гарахын төлөө тэмцэж байгаа энэ үед Бизнес эрхлэх нь тайлан ба түүний дэлхийн зэрэглэлээр төрийн зохицуулалтгүй болгох нөхцлийг урамшуулж, дороос дордуулж доош уралдуулсны үр дагавар нь маш тодорхой харагдаж байна.

Бизнес эрхлэх нь тайлан нь тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж, дэлхийн хүйс ба арьс өнгөний хөдөлмөрийн хуваарилалтыг улам дордуулсан бодлогыг дэмжиж, хөдөлмөрийн хамгаалал, дотоодын нөөцийг дайчлах чадавхыг алдагдуулж, дотоодын нийт эрэлт, эдийн засгийн төрөлжилтийг хязгаарлаж, улмаар төрийн байгууллагуудын хууль ёсны байдлыг нь хөндөж ирсэн.

ЮНКТАД-ын хамгийн сүүлийн Худалдаа ба хөгжлийн тайланд онцолсончлон, шударга сэргэлт нь хөгжлийн парадигмын гол сул талыг шийдвэрлэхийг шаардана: “Эдийн засгийн ерөнхий шинжилгээ нь хурдан сэргэх чадварын сайн ажлын байр, орлогын баталгаа гэхээсээ илүү бизнес эрхлэх ба гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэснээр эдийн засгийн бодлогын зорилго, зорилтыг явцууруулах ‘буруу ойлголтыг сурталчилсан нь бодлого боловсруулагчдын бэлтгэлгүй байдалд нөлөөлсөн.

Баримт мэдээллийн зөрчлийг шалгах хүчин чармайлтыг ил тод байлгах үүднээс сайшаан дэмжиж байна. Гэсэн хэдий ч асуудал нь үүнээс хавьгүй гүнзгий, ирмэгийг нь сөхөх замаар шийдвэрлэх боломжгүй юм. Бизнес эрхлэх нь тайлангийн суурь үндэслэл нь нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд шударга сэргэлтийн зорилгуудтай зөрчилдөж байна. Иймээс түүний хэвлэлтийг зогсоохыг шаардаж байна.


2020.12.01.

Монгол: COVID-19 цар тахлын үеэр АХБ-ны төслөөр ядууралд хөтөлсөн замын талаар гомдол гаргалаа

Улаанбаатар, Монгол улс – 2020 оны 11-р сарын сүүлчээр Улаанбаатарын гэр хорооллын нөлөөлөлд өртсөн бүлгүүд Азийн хөгжлийн банк (АХБ) -ны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн ‘Транш 1, 2 ба 3’-ын эсрэг хоёр гомдол гаргажээ.

Төсөлд өртөгсөд уг төсөл нь АХБ-ны нийгэм, байгаль орчны бодлогыг зөрчиж, газар чөлөөлөлт, нөхөн төлбөр, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө нь сөргөөр нөлөөлөлж олон асуудал үүсгэсэн; эд хөрөнгийн хохирол; зам барилгын аюулгүй байдал ба наад захын автозамын стандарт хангагдаагүй байна гэжээ.

“6 буудал” ТББ-ын захирал Ц. Оюунтөгс хэлэхдээ ‘Сэлбэ дэд төв төсөл нь хүн амын амьдралд нөлөөлж, хана, хашаа хагарснаас үүдэн оршин суугчид гэр орноо орхиж дайжиж байна’ гэжээ. Тэрбээр мөн ‘төсөл нь ядуурлыг бууруулах ёстой байсан боловч өртсөн хүмүүсийг улам бүр ядууруулж байна’ гэж нэмж хэлэв.

Эхэндээ хотоос гадуур газар сонгосон газар чөлөөлтөд өртсөн айлуудад 500 ам метр газрыг амлаж байсан бол одоо түнийгээ таллан 250 мкв болгосон. Үүнээс гадна газар өмчлөх эрхийг сэргээхийн оронд таван жилийн хугацаанд л газар эзэмших гэрчилгээ олгож байгаа нь Монгол Улсын иргэн бүрийн үнэ төлбөргүй газар өмчлөх эрхийг нь зөрчиж байна. Хүн 5 жилийн зөвшөөрөлтэй газар дээр орон гэр, амьжиргаагаа барьж байгуулах боломжгүй юм.

АХБ-ны Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө нь “хот айл”-аар буюу хэд хэдэн үе, өрхүүд хамтдаа амьдарч, ахуй амьдралаа хуваалцдаг уламжлалыг үл харгалзсан зохицуулалт хийж[1] хот айлын нэгд нь газрын гэрчилгээ, нөхөн олговор олгож бусдыг нь орхигдуулж байна.

Нүүлгэж буй газрууд нь хүмүүсийн орон гэр, бизнесээс нь хол байрладаг тул амьжиргаанд нь сөргөөр нөлөөлж байна. 2018 оны 3-р сард гомдол гаргасны дараа хэрэгжиж эхэлсэн Амьжиргааг сэргээх хөтөлбөр нь хүртээмжгүй байгаа бөгөөд ядуурлын хэмжүүрээр хамруулж нүүлгэн шилжүүлэлтийн үр дагавраар эдийн засгийн сууриа алдсанд нь олдохгүй байна.

Оюу Толгойн Хяналт ТББ-ын захирал Д. Сүхгэрэл хэлэхдээ: ‘COVID-19 хязгаарлалтын улмаас хэдэн хүнийг нүүлгэн шилжүүлж байгаа, яагаад зөвхөн мөнгөн нөхөн олговрыг санал болгож байгаа талаар тодорхой дүр зургийг олж авахад хэцүү байна. Албадан нүүлгэлтийн хүрээнд газрыг газраар эсвэл газрын орон сууцаар солих, түүний дээр нүүлгэлтийн болон шилжилтийн үеийн дэмжлэг олгогдох ёстой юм Нүүлгэн шилжүүлэх бодлогын талаар тогтвортой, найдвартай мэдээлэл байхгүй учраас энэхүү төслийн нөлөөлөлд өртсөн бүх хүмүүст хамаатай байх 2018 онд байгуулсан Санамж бичигээр тохирсон заалтуудыг төсөл хэрэгжүүлэгчид хүндэтгэн хэрэгжүүлэхгүй байна” гэжээ.

Мөн COVID-19 цар тахлын улмаас Монголоос гадна гацсан өрхийн гишүүдийг нөхөн олговороос хасах мэтээр ‘АХБ нөхөн төлбөрийг бууруулахын тулд боломжит бүх шалтаг хэлсээр байна. Нэг төсөлд өртөгчийн хэлснээр “Миний хүүхдүүд сүүлийн зургаан сарын хугацаанд энэ хаягаар амьдараагүй тул нөхөн олговорт хамрагдах боломжгүй боллоо” гэсэн нь үүнийг нотолж байна.

Барилгын ажил, замын хэсэг иргэний өмчид тулж орсноос хашаа, байшингийн хана тааз цуурах, нурах байдлаар нүүлгэн шилжүүлэлтэд өртөхгүй гэж үлдээсэн айлууд одоо амьдрах гэж ядаж байна. Үүд хаалгыг нь боосон зам, толгой дээрээс нь  шагайсан замыг дагасан хулгай дээрэм, хүний аюулгүй байдал эрсдэж зарим айлууд ямар нэгэн нөхөн төлбөр, тусламжгүйгээр дайжихад хүргэж байна. Бүх гомдол гаргагчдын цохож буй гол асуудал нь аюулгүй байдал,  ялангуяа хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудал юм.

Иргэн Мөнхзул хэлэхдээ: ‘Би энд сүүлийн 15 жил амьдарч байгаа ч төсөл нь маш их асуудал үүсгэж байна. Зам нь манай хашааны яг ард баригдсанаас хормойд нь дарагдаж хашаа нурж байна, машин бас ороод ирэхгүй гэх баталгаа алга ” гэв.

COVID-19 цар тахлын үеэр биет нүүлгэн шилжүүлэлт болон эдийн засгийн суурь алдалтыг зогсоохыг гомдол гаргагчдын төлөөлөл уриалж байна. Төслийг нийгмийн хамгааллын бодлоготой нийцүүлэх, тур дундаа автозамын стандартад нийцүүлэх болон бүх оролцогч талуудын гарын үсэг зурсан 2018 оны Санамж бичиг гэрээгээр тохирсон заалтуудыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Оюу Толгой Хяналт (Монгол) нь ОУБ-ын санхүүжилттэй уул уурхай, хөгжлийн төслүүдийн олон улсын байгаль орчин, хүний ​​эрхийн стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавьж ажилладаг ИНБ юм. OT Watch нь олон улсын шүүхийн бус гомдол барагдуулах механизмыг ашиглан орон нутгийн иргэдийг дэмжиж ажилладаг. http://www.minewatch.mn

[1] Bold, Bat-Ochir. “Socio-Economic Segmentation — ‘Khot-Ail’ in Nomadic Livestock Keeping of Mongolia.” Nomadic Peoples, no. 39, 1996, pp. 69–86. JSTOR, http://www.jstor.org/stable/43123494. Accessed 1 Dec. 2020.

Мэдээллийн PDF хувилбарыг эндээс татаж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Д. Сүхгэрэлтэй otwatch@gmail.com хаягаар болон 976-99185828 дугаараас авна уу.

АХБ-ны ТББ-уудын форум нь Азийн Хөгжлийн Банк (АХБ), Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) -ийн төсөл, хөтөлбөр, бодлогод хяналт тавьж ирсэн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ юм. Нэмэлт мэдээллийг хүсвэл энэ линкээр орно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Жен, jen@forum-adb.org, гар утас +639175088841 дугаараас авна уу.


2020.12.04.

SailingStone Capital түншүүд Оюутолгой дахь компанийн засаглалыг сайжруулах эхний алхмуудыг сайшааж Туркойз Хилл компанийн ТУЗ-д нээлттэй захидал бичжээ

2020 оны 12-р сарын 04-ний өдрийн 09 цаг 15 минут

Зүүн Стандартын цаг LARKSPUR, Калифорни. ((BUSINESS WIRE) – Туркойз Хилл Ресурс Лтд (‘Turquoise Hill’, ‘TRQ’ эсвэл ‘Company’) -ийн томоохон, урт хугацааны эзэн, SailingStone Capital Partners (‘SailingStone’) ( TSX: TRQ) (NYSE: TRQ), Туркойз Хилл компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хавсаргасан захидал бичсэн болно:

Эрхэм хүндэт Туркойз Хилл Ресурс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд ээ,

SailingStone Capital Partners нь Turquoise Hillийн урт хугацааны томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд Turquoise Hill ба Монгол Улсын Засгийн газраас (‘Засгийн газар’) Оюутолгойн (“ОТ”) зэс, алтны гүний асар их нөөцийг хөгжүүлэх, санхүүжүүлэх үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, тодорхойгүй байдлыг бууруулах чиглэлээр саяхан хамтын хүчин чармайлт гаргасныг сайшааж байна. Дэлхийн хэмжээний энэ уурхайг аль болох аюулгүй, түргэн шуурхай үйлдвэрлэлд оруулах нь бүх оролцогч талуудын ашиг сонирхолд нийцнэ. Итгэлцэл, компанийн зохистой засаглал, үүрэг, хариуцлагын талаархи ойлголт тодорхой байх нь аливаа түншлэлийн гол суурь болдог. TRQ, Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто (‘Рио’) хоорондын харилцааны талаар зарим нэг ойлгомжгүй байдал байгаа тул бидний залруулга хийж буй хүчин чармайлтыг болгоно уу. Туркойз Хилл нь Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Туркойз Хилл нь далд уурхай ашиглалтад орсны дараа ирээдүйн мөнгөн орлогоос эргэн төлөгдөхөөр Засгийн газрын хувь болон хувь нийлүүлсэн зардлыг санхүүжүүлэхээр тохиролцов.

Рио Тинтог уурхайг ажиллуулах, хөгжүүлэх ажилд хөлсөлсөн. Нэмж дурдахад, Рио нь чадамжид тулгуурлан эрсдлийг үр ашигтай хуваарилдаг төслийн санхүүжилтийн хэрэгслийн зуучлалыг гүйцэтгэлийн баталгаа болгон өгсөн. Улс төрийн эрсдэлийг олон улсын зээлийн синдикат шингэх бол өөрийгөө ‘дэлхийн уул уурхайн тэргүүлэгч групп’ хэмээн зарладаг Рио Тинто уурхайн хөгжлийн эрсдлийг хүлээхээр зөвшөөрсөн юм. Тодруулбал, Рио-д 2011 оноос хойш авсан 850 сая долларын өртөг нөхөлт ба менежментийн үйлчилгээний төлбөрийн дээр туслалцааны төлбөр хэлбэрээр нэмэгдэл дэмжлэгийн төлбөрийг тэр гүйцэтгэлийн баталгаад нь төлж ирсэн юм. Рио Тинто нь мөн ойролцоогоор 6.3 тэрбум долларыг Туркойз Хиллийн 51 хувийг эзэмшихэд зориулж төлсөн дийлэнх хувьцаа эзэмшигч юм. Сүүлийн арван жилийн хугацаанд Рио Оюу Толгой дээр ажилласныхаа төлөө болон холбогдох санхүүжилтийнхээ төлбөрт 1.5 тэрбум гаруй долларын нөхөн төлбөр авсан. Энэ дүн дэлхийн уул уурхайн конгломератын хувьд өчүүхэн зүйл мэт санагдаж болох ч Рио өмнөх төмрийн хүдэр ба Оюу Толгойд мөн хугацаанд ойролцоогоор 15 тэрбум долларын сөрөг мөнгөний урсгал үүсгэсэн1 болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Үүний зэрэгцээTurquoise Hill нь төсөлд 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн2 бол ОТ 2010-2019 оны хооронд Засгийн газарт ойролцоогоор 2.6 тэрбум долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн бөгөөд Монгол Улсын 8200 иргэнийг шууд ажиллуулж, 2019 онд 560 гаруй монгол бизнес эрхлэгчидтэй хамтран ажилласан.3 Зарим тооцоогоор Оюу Толгой нь газар доорхи (уурхай) бүрэн хүчин чадлаараа ажиллахад Монгол Улсын ДНБ-ий 30 гаруй хувийг эзлэх бөгөөд Монгол руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн чухал төлөөлөл болох нь тодорхой байна. ОТ-ийн түншлэлийн үүрэг, хариуцлага нь харьцангуй шулуухан байхад компанийн зохистой засаглал, итгэлцэл дутагдалтай байж ирсэн. Тиймээс энэ төвөгтэй бөгөөд чухал Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай уялдаа холбоо, засаглалын стандартыг бий болгох эхний чухал алхам болох сүүлийн хоёр үйл явдал биднийг зоригжуулж байна. Нэгдүгээрт, бид өнгөрсөн долдугаар сард анхны мэдэгдэл хийснээс хойш хүсэлт гаргасан Босоо ам 2-тэй холбоотой зардлын хэтрэлт, саатлыг бүрэн хараат бусаар нягтлан шалгаж, ОТ-н Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг бид сайшааж байна. Рио Тинто төслийг хариуцаж байгаа, хүчин чармайлтынх нь төлбөрийг төлж байгаа бөгөөд холбогдох эрсдэлд санаа зовсон хувьцаа эзэмшигчидтэй байх тул ‘ил тод байдал, хариуцлагатай, шударга байдлын үүднээс олон нийтийн өмнө’ хөндлөнгийн задлан шинжилгээ хийлгэх нь үнэхээр бүх оролцогч талуудын хувьд ‘зохистой, шударга’ болох юм. Мэдээжийн хэрэг эдгээр хүчин чармайлтанд саад учруулах гэсэн аливаа үйлдэл нь Оюу Толгойн эзэмшигчдийн зүгээс ноцтой түгшүүр төрүүлээд зогсохгүй, итгэлцлийг улам доройтуулахад хүргэж болзошгүй юм. Олон тэрбум долларын өртөгтэй блоклон олборлох уурхай барих нь тийм ч амар ажил биш бөгөөд эрсдэл байхыг бүх оролцогчид ойлгодог.

Гэхдээ уурхайн бүтээн байгуулалтыг хариуцах тал нь капиталын хэт ачаалал, олон жилийн хугацаа хойшлуулалтаас цорын ганц ашиг хүртэгч байх нь “түншлэл” гэсэн ойлголттой зөрчилдөж байна. Бүх оролцогч талуудын дэмжиж буй энэхүү тойм шалгалтыг эхлүүлэх нь Оюу Толгойн хувь түүхэн ач холбогдолтой алхам болох юм. Тусгай хорооны дүгнэлтийг бид тэсэн ядан хүлээх нь ганц бид биш юм. Хоёрдугаарт, Рио өөрийн буруу менежментийн улмаас өсөн нэмэгдэж буй санхүүжилтийн хэрэгцээг хангахын тулд хамгийн бага өртөгтэй санхүүжилтийн эх үүсвэрийг олж авахыг зорьсон Туркойз Хилл компаниас Риогийн үүрэг, хариуцлагыг тодруулах зорилгоор арбитрын ажиллагаа эхлүүлэх шийдвэр нь зохистой болоод зогсохгүй цорын ганц сонголт юм. Компанийн засаглалын үндсэн зарчмууд нь ТУЗ-ийн гишүүд болон менежментийн баг нь хувьцаа эзэмшигчдийнхээ, энэ тохиолдолд TRQ-ийн хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг өөрсдийнхөөсөө өмнөөс тавихыг шаарддаг. Рио Тинтогийн хөрөнгийн өртөг нь Туркойз Хиллтэй холбоотой аливаа шийдвэрт огт хамаагүй юм. Өөрөөр санал тавих нь хамтын зөвлөлийн итгэлцлийн үүргийг хүчингүй болгосныг шууд хүлээн зөвшөөрөх явдал юм. Өөр тайлбар байхгүй. Аз болоход, ийм нөхцөлд санхүүжилт татах сонирхолтой хувилбарууд байдаг бөгөөд зөв зүйл хийх нь ховор тохиолдол байдаг. Онолын хувьд Рио Тинто нь Turquoise Hill-ийн хувьцааны үнийг хамгийн өндөр байлгахын тулд Turquoise Hill-ийн цөөнхийн хувьцаа эзэмшигчид болон Монгол Улсын Засгийн газартай нэгдмэл байх ёстой.

Эцсийн эцэст Рио компани дахь хувьцааныхаа төлөө зургаан тэрбум гаруй доллар төлсөн бөгөөд Оюу Толгойн амжилт нь Монголын Засгийн газар, ард түмэнд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Рио хувьцааны үнийг санаатайгаар дарлаа гэсэн буруутгалын бай болсон нь Рио Тинтогийн хувьцааны өгөөжийг TRQ-тай харьцуулж үзэхэд илүү хурц дүгнэлт харагдана. Санхүүжилтийн хамгийн хямд эх үүсвэрийг тодорхойлох, эсвэл өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэх үйлдлийг устгах эсвэл бууруулах зорилго бүхий Туркойз Хилл компанийн хүчин чармайлт нь компанийн санхүүжилт, компанийн зохистой засаглалын анхны зарчимтай нийцэж байгаа юм. Дээр дурдсан хараат бус шинжилгээтэй адил ОТ-ийн санхүүжилтийн хамгийн үр дүнтэй арга хэрэгслийг хайхаас татгалзсан нь өнгөц харахад Рио хувьцааны үнийг санаатайгаар дарж байгаа гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүргэж байна. Энэхүү дүгнэлт нь Рио төлөвлөсөн булаалтынхаа өмнө цөөнх (эзэмшигч)-өд хохирол учруулах эсвэл татвар, ашигт малтмалын нөөц ашигласны гэрээтэй уялдуулан өрийг хувь эзэмшлээр солихтой холбоотой аливаа хэлэлцээр хийх Монгол Улсын Засгийн газрын боломжийг унагаахыг оролдож байгаа тохиолдолд л утга учиртай болно.

Одоогийн байдлаар Рио-гийн тэргүүлэх чиглэлийн жагсаалтад компанийн засаглалын шинэ нэг доголдол орох боломжгүй байгаа тул хувьцаа хөрөнгийн бус санхүүжилтийг баталгаажуулах нь түншлэлийн тэгштгэх, дэлхий дээр хамгийн чухал уурхайн хөгжлийг ахиулах гоц боломж юм шиг санагдаж байна. Сүүлийн үеийн үйл явдлууд Рио-гийн (Төлөөлөн) удирдах зөвлөл болон түр менежментийн багт эдгээр шийдвэрүүдийн ач холбогдлыг илүү сайн ойлгоход тусалсан хэмээх хүлээлттэй байна. Дүгнэж хэлэхэд, сүүлийн үеийн үйл явдлууд бидэнд урам зориг өгч байгаа бөгөөд таны үйл ажиллагаа нь OT ба TRQ-ийн засаглалыг сайжруулж, түншлэлийн хэмжээнд итгэх итгэлийн түвшинг дээшлүүлэх замаар төслийн эрсдэлийг бууруулахад тусална гэж үзэж байна. Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчдийн өмнөөс хүчин чармайлт гаргасанд болон Монгол Улсын Засгийн газар болон бусад оролцогч талуудтай Оюутолгой дахь хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлэхийн төлөө хамтран ажилласанд талархаж байна.

Хүндэтгэсэн, SailingStone Capital Partners LLC

Эх сурвалж: SailingStone Capital Partners Writes Open Letter to Turquoise Hill Board Commending Them on Initial Steps to Improve Corporate Governance at Oyu Tolgoi

Орчуулгын PDF хувилбарыг эндээс татаж авна уу.


2020.12.05.

Бие даасан шинжээчийн судалгааг эсэргүүцсэн Рио Тинтогийн ичгүүртэй саналыг Пентуотер буруушаав

АНУ, Флорида муж, Нэйплс хот — (Business Wire) –

Пентуотер Кэпитал Mенежмент эл пи (“Пентуотер”) нь Туркойз Хилл Рисорсез Лтд (“Туркойз Хилл” эсвэл “Компани” гэх) (TSX:TRQ) (NYSE:TRQ)-ийн хамгийн том “жижиг хувьцаа эзэмшигч” бѳгѳѳд доорх захидлыг Рио Tинто (“Рио Тинто” or “Рио”) (LSE:RIO)-ийн ТУЗ-д бичжээ:

Рио Тинто компанийн ТУЗ-ийн хүндэт гишүүд ээ:

Энэ захидлыг та нарт бичих шаардлагатай болсонд харамсаж байна. Гуравхан өдрийн өмнө би Туркойз Хилл компанийн эсрэг Рио Тинтогийн хууль бусаар хийсэн зохисгүй үйлдлүүдийн уншлага мэт жагсаалтыг бичсэн билээ. Риогийн менежментийн багийн хүлээн зөвшөөрөшгүй авирын талаар Удирдах зөвлөлд ойлгуулах явдал миний зорилго байв. Риогийн олон жилийн турш Туркойз Хиллд тулгаж ирсэн компанийн засаглалыг буруу, гаж явдлыг ямар ч хариуцлагатай ТУЗ эрх биш хүлээн зөвшөөрѳхгүй, эсэргүүцнэ гэж би гэнэн байдлаар итгэж байсан. Таны энэ долоо хоногт хийсэн үйлдэл харин тийм биш болохыг нотолов бололтой.

Пентуотер Кэпитал Mенежмент эл пи (“Пентуотер”) нь Туркойз Хилл Рисорсез Лтд (“Туркойз Хилл” эсвэл “Компани” гэх) (TSX:TRQ) (NYSE:TRQ)-ийн хамгийн том “жижиг хувьцаа эзэмшигч” бѳгѳѳд доорх захидлыг Рио Tинто (“Рио Тинто” or “Рио”) (LSE:RIO)-ийн ТУЗ-д бичжээ:

Миний анхны захидлаас хойш 24 цагийн дотор Рио нь Оюутолгойн уурхайн эзэд Риогийн уурхайг барьж байгуулах явцад гараад буй 1.5 тэрбум долларын өртөг хэтрэлт, хоёр жилийн хугацааны хоцрогдолтой холбоотой асуудлаар хараат бус хөндлөнгийн шалгалт хийхийг зөвшөөрөхгүй байх санал өгсөн болохыг дэлхий даяар мэдсэн. Ялангуяа уурхайн эздийн нэг нь ирэх хэдэн арван жилийн туршийн чухал түнш, тусгаар тогтносон улс байхад Рио яагаад асар их зардал хэтрүүлсэн, удаашралтай байгаа талаар хөндлөнгийн ийм шалгалт хийхийг эсэргүүцээд байгааг логикоор тайлбарлах аргагүй байна. Рио-д нуух зүйл байна гэхээс өөр логик тайлбар байхгүй гэж хэлэх хэрэгтэй.

Оюутолгойн уурхайтай холбоотой таны ой санамжыг сэргээхээс. Ашиглалтад орсноор энэ нь дэлхийн гурав дахь том зэс, алтны уурхай болно. Бүрэн ашиглалтад орсноороо жил бүр олон тэрбум долларын чөлөөт мөнгөн урсгал бий болгоно. Энэ уурхайтай олон арван жил, магадгуй зуун жил ажиллах уурхай болох боломжтой юм. Үнэндээ бол Рио уурхайг эзэмшдэггүй. Уурхайн 66 хувийг Туркойз Хилл, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Рио нь уурхайн оператор бөгөөд далд уурхайг барих ажлыг л хариуцдаг. Рио нь Туркойз Хилл ийн 51%-ийг эзэмшдэг бөгөөд компанийн хяналтыг авсанаас хойш Туркойз Хиллийн менежментийн баг, ТУЗ-ийн гишүүдийг бүгдийг өөрѳѳ сонгон томилсон. Туркоаз Хиллийн бараг бүх ажилтнууд нэг бол Рио-гийн засаглалын үеийн л ажилтан байсан, эсвэл Рио Тинто-оос шууд Туркойз Хиллд ирсэн байдаг.

Энэ долоо хоногийн эхээр Оюу Толгой ХХК нь Рио Тинтогийн уурхайн зардлын хэтрэлт, цаг хугацааны хоцрогдолтой холбоотой асуудлаар хөндлөнгийн шалгалт хийлгэхээр санал ѳгсѳн. Хараат бус шалгалт нь бизнесийн сайн практикаас гадна Монгол Улсын засгийн газар иргэдийнхээ өмнө зохих ёсоор тайлагнах үүргээ хэрэгжүүлж байна гэсэн үг. Энэхүү эрүүл саруул шийдвэр дээр Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл нар санал нэгдсэн байв. Гэвч Рио Тинто шалгалтын эсрэг санал өгсөн бололтой. Тухайлбал Австралийн Санхүүгийн тойм дөнгөж саяхан — “Монголын түншүүд босч Рио-д Оюутолгойн шалгалтыг тулгав” гэсэн (2020 оны 12-р сарын 1-ний өдөр)-ийн нийтлэлд эх сурвалжууд Рио-г Хороо байгуулан хараат бус хяналт шалгалт хийхийг эсэргүүцэж байсан гэж үзсэн байна.. “

Маргаангүй материаллаг зардал, цаг хугацааны хоцрогдлын талаархи хараат бус шалгалтыг зогсоох гэсэн оролдлого нь харамсалтай нь ийм шалгалтыг харин ч хийх үндэслэлтэй болохыг нотолж байна. Тусгай хороо байгуулах саналын эсрэг санал өгөх нь компанийн засаглалын үүднээс ямар ч үндэслэлгүй юм. Цаашилбал, Туркойз Хилл компанийн цөөнх хувьцаа эзэмшигчид эсвэл Монголын ард түмний ѳмнѳ та хэрэв үнэхээр нуух зүйлгүй юм бол ийм шалгалтыг зогсоохыг хүсч байгаагаа юу гэж тайлбарлах юм. Уурхай эзэмшигчдийн хууль ёсны хяналтыг үл тоомсорлож буй Рио Тинтогийн энэ муйхар байдал биднийг дахин алмайруулж байна.

Харамсалтай нь танд нуух зүйлс байна гэж олон эх сурвалжууд мэдээлж байна. Зардлын хэтрэлтийг ил болгохоос өмнө та энэ бүхний бүтэн жилийн турш мэдэж байсан гэж “Шүгэл үлээгч” мэдэгдсэн ба та түүнийг шүүхэд мэдүүлэг өгөхийн өмнөх өдөр нууц тохиролцоо хийсэн бөгөөд одоо тэр юм ярихааргуй болсон. Риогийн захирлууд ёс зүйгүй авирлаж, удирдлага зохих залруулах арга хэмжээ аваагүйгээс танай ёс зүйн дасгалжуулагч чинь саналаараа огцорсон. Зардлын хэтрэлт, удаашралын талаар тодруулга өгөхгүй байгааг АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо шалгаж байна. Таны эсрэг шүүхэд хүмүүс нэгдэн хамтын нэхэмжлэл гаргаад байна. Тэр ч байтугай менежментийн багийг зүй бусаар ажиллуулж, үндсэндээ танаас болсон зардлын хэтрэлтийг хамгийн үр ашигтай аргаар санхүүжүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа тул Туркойз Хиллийн танай өөрсдѳѳ сонгон томилсон ТУЗ чинь ѳѳрсдийн чинь эсрэг арбитрын ажиллагаа явуулж эхэллээ. Дахин хэлье: таны сонгосон ТУЗ ба удирдлагын баг чинь таныг арбитрын шүүхэд ѳгѳѳд байна.

Ажлын зѳв томилгоо, хүчтэй хяналт нь үр дүнтэй үйл ажиллагаа, сайн засаглалын бий болгодог. Риогийн гүйцэтгэх захирал Жак удахгүй “харилцан тохиролцсоны үндсэн дээр” ажлаасаа гарах гэж байгаагаас харахад ТУЗ-ийн хувьд Туркойз Хиллтэй ёс зүйгүй, хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлж чадах шинэ Гүйцэтгэх захирлыг томилох нь таны зорилго мөн үү, эсвэл та компанийн сайн засаглалын төлөө ажиллах хүнийг томилохыг хүсч байна уу? Хэрэв сонголт чинь удаах нь бол та цоо шинээр эхэлж, хараат бус шалгалтын талаар саналаа эргүүлэн, Туркойз Хиллээс уурхайг эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай аргаар санхүүжүүлэх боломжийг олгох хэрэгтэй.

Харамсалтай нь өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн үйлдлүүдийг чинь харахад та зөв сонголт хийнэ гэдэгт би эргэлзэж байна. Иймээс Рио Тинто нь Оюу Толгойн өртөг ба цаг хугацааны хэтрэлттэй холботой, түүнчлэн Туркойз Хиллийн арбитрын ажиллагаатай холбоотой, хараат бус шалгалтад чухал байх танай мэдэлд одоо буй цаасан болон электрон хэлбэрээр хадгалагдсан бүх баримт бичиг, мэдээллийг хадгалах баталгаатай арга хэмжээ авахыг би хүндэтгэлтэйгээр хүсч байна. Рио Тинто нь Рио Тинто болон түүний охин компаниудад байгаа бүх цаасан болон цахим хэлбэрээр хадгалсан мэдээллүүд, тухайлбал имэйл, цахим хуанли, санхүүгийн хүснэгт, утасны бичлэг, компьютерийн файл болон бусад мэдээллийг хадгалж хамгаалахыг бид хүсч байна.

Рио Тинтогийн ТУЗ нь компани чухал сонголттой тулгараад байгаагаа хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Ноён Жак удахгүй огцорсны дараа, яг тэр мѳчѳѳс ТУЗ-д сайн засаглалыг хэрэгжүүлж эхлэх боломж нээгдлээ. Рио Тинтод үйлдлээ засах цаг хугацаа бага байна.

Гүнээ хүндэтгэсэн,

Пентуотер Кэпитал Менежментийн Гүйцэтгэх захирал Мэтью C. Хэлбауэр

Эх сурвалж: businesswire.com
Pentwater Denounces Rio Tinto’s Disreputable Vote Against Independent Investigation

ХОЛБОО БАРИХ
Пентуотер Кэпитал Менежментийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дэвид Зирин 312-589-6401

Орчуулгыг Оюу Толгойн Хяналт ТББ-ээс хариуцна. otwatch@gmail.com http://www.minewatch.mn
Захидлын PDF хувилбарыг эндээс татаж авна уу.


2020.12.03.

Жижиг хувьцаа эзэмшигчид Рио Тинтогийн тэвчишгүй засаглал, удаа дараагийн дээрэнгүй үйлдлийг нь дурьдсан нээлттэй захидлыг ТУЗ-д нь илгээв

Пентуотер Кэпитал Mенежмент эл пи (“Пентуотер”) нь Туркойз Хилл Рисорсез Лтд (“Туркойз Хилл” эсвэл “Компани” гэх) (TSX:TRQ) (NYSE:TRQ)-ийн хамгийн том “жижиг хувьцаа эзэмшигч” бѳгѳѳд доорх захидлыг Рио Tинто (“Рио Тинто” or “Рио”) (LSE:RIO)- ийн ТУЗ-д бичжээ:

Рио Тинто компанийн ТУЗ-ын хүндэт гишүүд ээ:

Пентуотер Кэпитал Mенежмент нь Туркойз Хиллийн хамгийн том “жижиг хувьцаа эзэмшигч” билээ. Риогийн ѳнѳѳгийн удирдлагын баг Туркойз Хиллийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эсрэг дээрэнгүй бѳгѳѳд хууль бус үйлдүүд хийж байгааг ТУЗ-ийн гишүүд та нар мэдээгүй гэдэгт чин сэтгэлээсээ найдан бичиж байна. Бид Риогийн ТУЗ-тэй хамтран энэхүү үйлдлийг нь засах дээр хамтран ажиллаж, улмаар Пентуотер нь дээрэнгүй үйлдлийн хэргэр Риог шүүхэд ѳгѳх шаардлагаас зайлсхийн шийдвэрлэгдэх байх гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Рио нь Туркойз Хиллийн 51%-г хянадагийн хувьд Туркойз Хиллийн бүх ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын бүх ажилтнууд болон Туркойз Хиллийн ганц актив болох уурхайн удирдлагыг ѳѳрсдѳѳ шилж томилсоноо та бүхэн эргэлзээгүй мэдэж байгаа. Мѳн Рио нь Туркойз Хиллийн хяналтыг 2012 онд гартаа авснаасаа хойш бүх ѳмнѳх ажилтнуудыг нь халж дандаа ѳмнѳ нь Риод ажиллаж байсан хүмүүсээр зургаан Гүйцэтгэх захирал, Санхүүгийн захирлуудыг томилсон ба энэ танай томилсон удирдлага чинь Туркойз Хилл Риогийн хяналтанд орсоноос хойш Риод нийтдээ 1.4 тэрбум долларын өртөг бүхий гэрээнүүд байгуулсаныг та бүхэн бас мэдэж байгаа байхаа.

Уурхайн менежерийн хувьд Рио Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хариуцаж байсан. Далд уурхай нь 5.3 тэрбум долларын төсөвт өртгөөр 2021 оны 1-р улиралд эхний тогтвортой үйлдвэрлэлд хүрнэ гэж Рио анх Туркойз Хиллд амласан. Гэтэл 2019 оны 7-р сард уурхайн тѳсѳвт зардал маш ихээр хэтрэнэ, ашиглалтын хуваарь ч үлэмж хугацаагаар хойшлоно хэмээн Рио мэдэгдэж Туркойз Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийг цочирдуулсан. Риод ажиллаж байгаад хожим “шүгэл үлээгч” болсон Ричард Боулигийн хэлснээр төсвийн хэтрэлт, хуваарийн хоцролт нь Рио 2-р босоо амын барилгыг хайхрамжгүй хийснээс болсон байна. Үүгээр барахгуй, Рио нь төсвийн хэтрэлт, хуваарийн хоцролтын талаар анх ил мэдээлэхээс бүтэн жилийн ѳмнѳ мэдэж байсан ба олон нийт болон Монгол Улсын засгийн газраас эдгээр мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан.

Файнэншл Таймс сонины мэдээлснээр: “2017-2019 оны хооронд Риогийн зэсийн бизнест Монгол дахь стратегийн төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан ноён Боули 2018 оны 2-р сард анх дээд удирдлагууддаа уг төсѳлд учраад байгаа хүндрэлүүдийн талаар анхааруулсан гэж мэдээлж байгаа юм. Ноён Боулигийн хэлж буйгаар тѳслийн хүндрэлүүдийн талаар санаа зовниж байгаа тухайгаа 2019 оны 3-р сард түүнийг халах хүртэл ахлах удирдлагууддаа мэдэгдэж байсан. ‘Би 2018 оны эхээр [хуваарийн саатал] төслийг дуусгахад шаардагдах хөрөнгөтэй холбоотой ноцтой эрсдэл үүсэх болно гэж анхааруулж байсан. Энэ эрсдэл нь 2018 оны туршид нэмэгдсээр байсан ч хөрөнгө оруулагчдад мэдээлээгүй’ гэж тэрээр мэдэгдсэн. ‘Төслийн тайлан, цахим шуудангийн захидал болон бусад баримт бичгүүд нь [Рио Тинто] төслийн саатал болон үр дагаврыг бүрэн мэдэж байсныг тодорхой батлана”- Файнэншл Таймс, 2020 оны 3-р сарын 23.

Рио Тинто 2018 оноос эхлэн далд уурхайн өртөг, хуваарийн хэтрэлтийг нуун дарагдуулахаар шийджээ. “Ноён Боули дээд удирдлагууддаа уурхайтай холбоотой асуудал гараад байгааг 2018 оны 2-р сард анхааруулсан гэж байгаа. Үүний дараа 2018 оны 7-р сард уурхайн ажил төсвөөсѳѳ 300 сая доллараар хэтэрч, төлөвлөсѳн хугацаанаасаа бүтэн жилээр хоцорч байгаа тухай хоёр дахь удаагаа Хүний нөөцийн захиралд анхааруулсан. Гэсэн хэдий ч 2018 оны 10-р сарын 2- нд Риогийн зэсийн бизнесийн тэргүүн Арно Суаро АНУ-ын хөрөнгө оруулагчдад танилцуулга хийхдээ төсөл нь ‘төсөв, хуваарийн дагуу хэрэгжиж байгаа’ гэж хэлсэн”. Файнэншл Таймс, 2020 оны 2-р сарын 16. “Ноён Сyaрo 2018 оны 10-р сард танилцуулга хийснээс хэдхэн долоо хоногийн дараа ноён Боули орон нутгийн менежертээ газар доорхи төслийн ажил өртөг зардал ихээхэн хэтрэлттэйгээр 12-18 сараар хоцорно гэж цахим шуудангаар мэдэгдэж байжээ.” Тэрээр мөн Риогийн тѳлѳѳлѳн удирдах зөвлөлийн гишүүдэд санаа зовниж буй асуудлуудаа дурдав.” Файнэншл Таймс, 2020 оны 2-р сарын 16. Ноён Боули өнгөрсөн сард нээлттэй шүүх хурал дээр шууд мэдүүлэг өгөн Риог ичгэвтэр байдалд оруулахаар төлөвлөж байсныг та мэдэхгүй ч байж магадгүй, гэхдээ шүүх хурал болохын өмнөх өдөр Рио ноён Боулитэй тодорхойгүй тохиролцоонд хүрсэн ба түүнийг дуугуй байлгахаар худалдаж авсан бололтой. Риогийн Удирдах зөвлөл биш Риогийн одоогийн менежментийн баг эдгээр шийдвэрийг гардан гаргаж хэрэгжүүлсэн гэж Пентуотер найдаж байна.

Риогийн менежментийн баг Австралийн уугуул иргэдийн ариун шүтээн газруудыг сүйтгэх шийдвэр гаргаж байсан ба тэдний гаргасан шийдвэрүүдийн мѳрѳѳр олон тооны авлигын хэрэг, хээл хахуулийн болон санхүүгийн мэдээллийн мөрдөн байцаалтыг АНУ-ын Үнэт цаас, Биржийн Хороо, Их Британийн Ноцтой луйврын агентлаг зэрэг нь дэлхийн өнцөг булан бүрт явуулах шаардлагатай болж байсан нь нэгэнт тодорхой юм. Эдгээр олон зохисгүй явдлын дараа Риогийн Удирдах Зөвлөл нь Риогийн Гүйцэтгэх захирлыг ажлаас нь халах зөв арга хэмжээ эцэсдээ авсан гэж Пентуотер ойлгож байгаа юм. Харамсалтай нь ноён Жакийг халах нь нэг өдрѳѳр хожимдсон юм. Удирдах зөвлөл ѳѳрийг нь огцруулахыг мэдэгддэг өдөр ноён Жак хямд, бэлэн санхүүжилтэд хамрагдахын оронд Риогийн далд уурхайн бүтээн байгуулалтыг буруу удирдсанаас үүссэн зардлын хэтрэлтийг хувьцааны эрх санал болгож Туркойз Хиллээр төлүүлэхийг оролдов. Саяхан ил болсон Харилцан ойлголцлын санамж бичгээр Рио нь Туркойз Хиллийн хувьцаа эзэмшигчдэд хамгийн оновчтой санхүүжилтийн шийдэл эрэлхийлэх боломжийг нь Туркойз Хиллд олгохгуй хааж байгаа нь байж боломгүй зүйл билээ. Хувьцааны ѳнѳѳгийн үнээс болж Компанийн үнэ цэнэ маш бага болсон байдал, стриминг болон бондын санхүүжилт гэх мэт Компанийн хувьд илүү хямд бөгөөд илүү ашигтай санхүүжилтийн хувилбарууд байгааг үл харгалзан Рио нь Tуркойз Хиллийг нэмж ѳѳрийн хѳрѳнгѳ босгуулахаар шахаж байна. Рио нь санамж бичигт заасан хэмжээнээс илүү нэмэлт өр, холимог санхүүжилтийн хувилбаруудыг зѳвшѳѳрѳхгүй гэдгээ Туркойз Хиллд аль хэдийнэ мэдэгдсэн нь Туркойз Хилл дахь эзэмшлээ “шалан дээр унасан” үнээр авч нэмэгдүүлэх нь Риог л баяжуулах зорилготой дээрэнгүй тактикийг нь илчилж байгаа билээ. Рио-гийн санхүүгийн ямар ч логикгүй одоогийн завхарсан байр суурь нь Рио Тинтогийн Туркойз Хиллд өөрѳѳ оруулсан ТУЗ-ийг нь Риогийн эсрэг арбитрын шүүх ажиллагаа эхлүүлэхэд хүргэлээ. Риогийн алдаатай ажиллагаанаас үүссэн зардлын хэтрэлтийг бүхэлд нь нэмэлт ѳрийн санхүүжилт эсвэл стримингээр санхүүжүүлж болно гэдэгт Туркойз Хиллийн Тѳлѳѳлѳн удирдах зөвлөл итгэлтэй байна. Санхүүжилтийн энэ хоёр сонголтын аль нь ч боломжийн ѳртѳг, хүүтэй байх болно. Риогийн Удирдах зөвлөлийн хувьд та Риогийн 51 хувийг эзэмшдэг компани нь далд уурхайн бүтээн байгуулалтаа хамгийн үр ашигтайгаар санхүүжүүлэхийг эсэргүүцэх үү? Энэхүү асуултанд хариулж Туркойз Хилл компанийг хямд ѳртгѳѳр санхүүжүүлэхийг та хүсч байгаа гэдэгт Пентуотер найдаж байна. Нэгэнт үеэ ѳнгѳрѳѳсѳн гүйцэтгэх захирал ноён Жак компанийн үнэ цэнэд хор хөнөөлтэй замаар явахыг Риод хууран мэхлэх байдлаар итгүүлсэн гэж Пентуотер найдаж байна. Нѳхцѳл байдлыг ойлгосны үндсэн дээр цорын ганц оновчтой зам бол нэмэлт санхүүжилтийг хѳѳцѳлдѳх боломжийг олгох явдал гэдэгтэй та санал нийлнэ гэж Пентуотер найдаж байна. Туркойз Хиллийн одоогийн гэрээнүүд нь 1.6 тэрбум долларын нэмэлт санхүүжилт авах боломжтойгоор хийгдсэн гэдгийг ойлгож байгаа гэж найдаж байна. Дэлхий нийтээрээ Рио нь Туркойз Хиллийн хувьд компанийн зохистой засаглалыг хэрэгжүүлээгүй гэдэг итгэл үнэмшилтэй болсоныг та ойлгож байгаа гэж Пентуотер найдаж байна. Туркойз Хиллийн ТУЗ-д цөөнхийн ямар ч төлөөллийг оруулахыг Рио зөвшөөрөөгүй. Энэ оны эхээр би Туркойз Хиллийн ТУЗ-д суудалтай болохоор хѳѳцѳлдсѳн.

Хуралдаанд оролцсон цѳѳнх хувьцаа эзэмшигчдийн 88%-ийн саналыг авсан. Рио Тинто мэдээж миний эсрэг санал өгч цөөнх хувьцаа эзэмшигчдийн дуу хоолойг илэрхийлэх боломжийг хаасан. Жижиг хувьцаа эзэмшигчид Риогийн далд уурхайн бүтээн байгуулалтад гарсан зөрчил, эрх хэтрүүлсэн явдлыг шалгаж тогтоохыг ноён Жак л хүсээгүй гэж би таамаглаж байна. Туркойз Хиллийн Риод төлсөн 1.4 тэрбум долларт жижиг хувьцаа эзэмшигчид хяналт шалгалт хийхийг ноён Жак л хүсээгүй гэж би таамаглаж байна. Туркойз Хиллийн жижиг хувьцаа эзэмшигчид шахалт үзүүлж Риогийн зардлын хэтрэлтийн үл тайлагнал, ил тод бус байдлыг шалгуулахыг ноён Жак хүсээгүй гэж би бодож байна. Компанийн засаглалаар тэргүүлэгч АНУ-ын Institutional Shareholders Services (ISS) фирм нь Туркойз Хиллийн ТУЗ-д жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг оруулахыг дэмжсэн билээ. ISS-ийн байр суурийг анзаарсан Австралийн санхүүгийн тойм 2020 оны 7-р сарын 15-ны өдөр ийнхүү мэдэгдэв: [Туркойз Хиллийн] хувьцаа эзэмшигчдэд өгсөн зөвлөмждөө ISS нь ‘засаглал, ажлын саатал, зардлын хэтрэлт, санхүүжилтийн ноцтой дутагдлын талаар компанийн ил тод байдалд зүй ёсоор санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Нэмээд ‘ТУЗ-ийн жижиг хувьцаа эзэмшигчидтэй харьцах харьцааны түүх нь онцгой санаа зовоодог’ ба ‘Aшиг сонирхлын зөрчлийг бууруулах талаар хангалттай алхам хийгээгүй’ болохыг тэмдэглэв. Тус нийтлэл бас: Ааштай Жан-Себастиан Жакын удирдлага дор Рио Тинтогийн ёс суртахуунгүй байдал гаарсан. “Жигшүүртэй” байдал нь компанийн хувийн хямрал, байгууллагын бүтэцээс хальсан.

Бизнесийн түншүүд болон жижиг хувьцаа эзэмшигчидтэйгээ яг л харуусалд унасан PKKP абориген хүмүүстэй харьцдаг шигээ жигшүүртэй байдлаар харьцдаг. Үүнийг нь Канберрагийн Нэгтгэлийн зѳвлѳл, Америкийн хувьцаа эзэмшигчдийн тѳлѳѳллийн байгууллагууд, Британийн сангийн менежерүүд болон Австралийн Эвлэрүүлэн зуучлах байгууллагууд хатуу шүүмжилж байна. Эдгээр нь үл тоомсорлох, үр дагаваргүй үйлдлүүд биш юм. Эдгээр нь улам бүр өсөн нэмэгдэж буй нэгдмэл дуу хоолой бөгөөд үүнийг Саймон Томпсоны ТУЗ анхаарах ёстой. Австралийн санхүүгийн тойм, 2020 оны 7-р сарын 15. Гэхдээ ноён Жакийн үед ч тэр, Рио Тинто компанийн түүний өмнөх удирдлагын үед ч тэд сайн засаглалын үлгэр жишээ байгаагүй нь “шинэ мэдээ” биш юм. Жакийг тойрсон олон дуулианы нэг нь Австралийн санхүүгийн тоймд 2020 оны 7-р сарын 27-ны өдөр Риогийн хамгийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйгүй байдлын талаар гарсан явдал юм. Сонинд: 2017 оны 12-р сард …. Их Британийн гүйцэтгэх удирдлагын сургалтын GFI Blackswan фирм 12 жил Рио Тинтогийн дээд удирдлагыг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж ирсэн ч “ёс зүйгүй байдлын талаар ноцтой эргэлзэтэй” болж гэнэт сургалтаа зогсоосон. Блэксваны захирал, доктор Морис Даффи энэ тухай нүд бүлтийлгэм захидлыг одоогийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон болон Рио Тинтогийн ТУЗ-ийн бүх гишүүд, Жак болон гүйцэтгэх удирдлагын багт хандан 2019 оны 11-р сарын 26-ны өдөр бичжээ…. Даффи 2017 онд зөвлөх үйлчилгээний гэрээгээ цуцлахаас өмнө тэрээр олон удаа Риогийн хамгийн өндөр албан тушаалтнууд ‘мэргэжлийн бус [болон] ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа тухай’ тухайн үеийн ТУЗ-ийн дарга, удирдах зөвлөлийн гишүүдэд гомдол гаргасан ч тэд ‘ямар ч арга хэмжээ аваагүй ‘ гэжээ.

Ноён Жак 2017 онд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Даффигийн санаа зовж буй зүйлс нь Монгол болон Мозамбик дахь Риогийн асуудлуудыг хөндөж байсныг нийтлэлд дурьджээ. ‘Монгол, Мозамбик дахь [үйл ажиллагааны] талаар болзошгүй хэтрүүлгийг бид [Blackswan] мэдсэн ба анх [Рио Тинтод] 2017 онд энэ тухай мэдэгдсэн’ гэж Даффи хэлсэн. 2017 оны 10- р сард Албаниз болон Санхүү эрхэлсэн захирал Гая Эллиотт нарт АНУ-ын Үнэт цаас, Биржийн комиссоос ‘Мозамбикийн нүүрсний активын үнэлгээг өсгөсний төлөө’ залилангийн хариуцлага тооцсон юм. Даффи түүнчлэн ‘2017 оноос хойш Монголын талаар [Blackswan-ы] мэдэж байсан мэдээллийг Бейкер МкКензи 2019 онд бие даасан судалгаа хийхдээ хассан” тухай дуурьдсан. Мөн нийтлэлийн дагуу Даффи Рио доторх зохисгүй харилцааны талаар мэдээлж байсан бололтой. Иш татахад “Даффи ‘зохисгүй харилцааны’ талаар тайлагнаж байсан. Ийм нэг харилцаа нь Рио Тинтогийн хүрээлэлд нууц биш нууц болсон”. Эдгээр зохисгүй харилцааны нэг нь Туркойз Хилл ба Риогийн хооронд томоохон гэрээ хэлэлцээр хийж байх үед Туркойз Хиллтэй ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж Пентуотер үзэж байна.

Риогийн корпорацийн соёлгүй асуудал нь аж ахуйн нэгж дотроосоо хальж дэлхий даяар, Монгол, Мозамбик тэр ч байтугай Гвиней хүртэл таржээ. 2020 оны 7-р сарын 28-нд Financial Times-ийн мэдээлснээр: Рио Тинтогийн Англи-Австралийн уурхайн компани хээл хахуулийн хэрэгт буруутгагдсан ба шийтгэлээс мултрах хэлэлцээрийг Их Британийн Ноцтой залилангийн албатай хийж байна. Групп нь Гвиней дэх маргаантай төмрийн хүдрийн орд дээр ажиллаж байсан зөвлөхөд төлсөн төлбөрийнхөө төлөө тэнсэн ял ногдуулуулахаар хөөцөлдөж байна гэж нөхцөл байдлыг мэддэг хүмүүс хэлж байгаа ба тохиролцоонд хүрэхгүй байж ч магадгуй юм. Хуулийн дагуу Ноцтой залилангийн алба нь компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг боловч Шүүгч зөвшөөрсөн тохиолдолд хэрэг нь автоматаар түдгэлздэг. Хэлэлцээр эхлүүлэхийн тулд компани нь торгууль төлж, ирээдүйд хувь хүмүүсийг яллах ажиллагаанд хамтран ажиллах зэрэг хэд хэдэн нөхцлийг зѳвшѳѳрѳх ёстой юм. Ноён Жак Рио Тинтод ийм ёс зүйгүй хандлага дэлгэрэх нѳхцлийг хэрхэн бий болгосон бэ? Үнэнийг хэлэхэд ялзрал түүний захирал болохоос өмнө эхэлсэн юм. Мозамбикийн скандал, Гвинейн хээл хахуулийн дуулиан түүнийг томилогдохоос өмнө болсон үйлдлүүдээс эхэлжээ. Гэсэн хэдий ч тэрээр корпорацийн соёлын доройтлыг үргэлжлүүлсээр ирсэн бөгөөд энэ нь түүний засаглалын үеийг тодорхойлсон хамгийн ичгүүртэй зүйл болох Австралийн соёлын өвийг дэлбэлэх хүртэл даймжирчээ. Баруун Австралийн Жуукан хавцлын соёлын өвийг устгасан явдал нь ноён Жакын удирдсан Рио-гийн үйл ажиллагааны бэлгэ тэмдэг болсон юм –“Рио л болж байвал бусад нь хамаагүй” гэх корпорацийн сэтгэлгээ; бизнесийн болон ёс зүйн үүргээ бүдүүн зүрх гарган үл тоомсорлох; засгийн газар болон төрийн бус түншүүд, хамтран хөрөнгө оруулагчдыг үл хүндэтгэх байдал. Дахиад л “цэвэрлэгээ хийх” хэрэгтэй болж байна гэдэг чинь танай корпорац “буруу замаар будаа тэснийг” гэрчилнэ. Ноён Жакын засаглал нь Рио Тинтогийн өмнѳх дуулиануудыг ардаа орхиж магад гэсэн том горьдлогоор эхэлсэн юм. Гэсэн ч одоо харахад, ноён Жак баргар тэнгэрийн доор ажлаа ѳгч байна. Буруу зүйлсийг Төлөөлөн Удирдах Зөвлөл үнэхээр засах цаг нь болжээ гэсэн үг. Риогийн зүгээс эдийн засгийн ямар ч утгагуй, ѳѳрийн хѳрѳнгѳѳ нэмэгдүүлэх замаар санхүүжилт босгохыг Туркойз Хиллд тулгах нь хууль бус бөгөөд дарангуйлал юм. Удирдах зөвлөл нь эрх биш үүнийг зѳв зүйл гэж бодоогуй гэж найдаж байна. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногийн хэвлэлүүдээр гарсан мэдэлэл нь эдгээр зүй бус олон үйлдэлд Риогийн ТУЗ өөрөө буруутай юм биш байгаадаа гэсэн эргэлзээг Пентуотерт тѳрүүлж байна. 2020 оны 11-р сарын 25-ны Лхагва гарагт гарсан Financial Times-ийн нийтлэлд Монгол Улсын Засгийн газар нь Оюу Толгойн уурхайн гүний өргөтгөлийн ажил удааширч, асар их зардал гарч байгаагаас үүдэн Оюу Толгой ХХК-ийг хараат бус хяналтаар шалгуулахыг хүсч байна гэжээ.

Рио Тинто Оюу Толгойн уурхайг эзэмшдэггүй гэдгийг та мэднэ. Рио бол ердөө л далд уурхайн бүтээн байгуулалтыг хариуцдаг оператор юм. Уурхайг Туркойз Хилл ба Монгол улсын Тѳр хамтран эзэмшдэг. Уг нийтлэлд уурхайн хоёр эзэн хоёулаа хараат бус шалгалт хийгэхийг хүсч байгаа хэдий ч Рио үүнийг эсэргүүцэж байна хэмээжээ. Хэрэв энэ үнэн бол үнэхээр ЦОЧИРДОМ юм. Рио бол ердѳѳ л уурхайг бариулахаар хөлслѳгдсөн гүйцэтгэгч юм. Уурхайг эзэмшигчид хөлсний гэрээт гүйцэтгэгч таньтай холбоотой хараат бус бие даасан шалгалт явуулахыг хориглох бүдүүн зүрх зориг ѳѳрт чинь үнэхээр байна уу? Хэрэв тийм бол Риогийн менежментийн баг ба ТУЗ нь маш их зүйлийг нуун дарагдуулах шаардлагатай байна гэдгийг баталж байгаагаас өөрцгүй юм. Хэрэв ѳѳрийн чинь хараат бус шалгалтыг эсэргүүцэж байгаа бол Рио компанийн засаглалын үзэл баримтлалыг үнэхээр ойлгодоггүйг нотлож байна. Хэрэв та нарт үнэхээр нуух зүйл байхгүй бол өөрийгөө шалгуулах ажиллагааг зогсоохыг хүсч байгаагаа Монголын ард түмэн болон Tyркойз Хиллийн цөөнх хувьцаа эзэмшигчдэд хэрхэн тайлбарлах вэ? Риогийн Удирдах Зөвлөл энэ цагийг алдаагаа засч залруулах, Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл компанийн ѳмнѳ ил тод байдлыг хангах, танай удирдлагаас болж хэтэрсэн зардлыг өөрийн хөрөнгөѳ нэмэгдүүлэх бус харин санхүүжилтийн тохиромжтой гэрээ байгуулан хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

Хэрвээ Риогийн Удирдах Зөвлөл Туркойз Хилл руу чиглэсэн энэхүү дарангуйллаа үргэлжлүүлбэл Пентуотер нь Рио Тинтогийн Удирдах Зөвлөлийг ч оролцуулсан буруутай талуудын эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авахад бэлэн байна. Бид үүнийг хүсээгүй ч дэндэнэ дэндэнэ гэхэд арай дэндэнэ. Энэ уурхай бол эрдэнэ юм. Энэ нь Дэлхий дээрх гурав дахь том алт, зэсийн уурхай болно. Энэ нь хэдэн арван жилийн турш хэдэн арван тэрбум долларын бэлэн мөнгөний урсгалыг бий болгоно. Уурхайн эздийг утсан хүүхэлдэй, шатрын хүү шиг үзэхээ больж харин бизнесийн түнш гэж хандах хэрэгтэй. Тун удахгүй та бүхнээс хариу сонсож, тохиромжтой цагт чинь эдгээр асуудлаар ярилцах боломж гарна гэж найдаж байна.

Гүнээ хүндэтгэсэн,

Пентуотер Кэпитал Менежментийн Гүйцэтгэх захирал Мэтью C. Хэлбауэр Хувийг Туркойз Хилл

ХОЛБОО БАРИХ: Пентуотер Кэпитал Менежментийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дэвид Зирин 312-589-6401

Эх сурвалж: Pentwater issues open letter …

Орчуулгатай холбоотой асуудлыг Оюу Толгойн Хяналт ТББ – 99185828

Захидлыг PDF хэлбэээр эндээс татаж авна уу.


2020.07.30.

630 төрийн бус байгууллага олон улсад арбитрын шүүхэд КОВИД-19-тэй холбоотой нэхэмжлэлүүд гарч эхэлсэнтэй холбоотой сонордуулж байна

Дэлхийн 90 гаран орны төрийн бус байгууллагууд өмнөх хямралуудын үеэр хийсэн судалгаа болон одоогийн байдалд хийсэн ажиглалтад үндэслэн КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь бизнесийн эрх ашгийг хохироосон нэрийдлээр ISDS буюу хөрөнгө оруулагч ба засгийн газар хооронды маргаан шийдвэрлэх механизмыг ашиглан засгийн газруудаас олон зуун тэрбум доллар нэхэмжлэх давалга эхэлж байгааг анхааруулж байна.

Үндэстэн дамнасан корпорациуд маш олон худалдаа ба хөрөнгө оруулалтын гэрээнд суулгадаг ISDS хэмээх зөвхөн компани засгийн газрыг шүүхэд татах эрх олгодог гэрээний заалтыг ашиглан цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг нь буруутган шүүхэд татах эрсдлийг хаах арга хэмжээг яаралтай авахыг олон сая хүнийг төлөөлөх 630 байгууллагын гарын үсэгтэй нээлттэй захидлаар уриаллаа. Энэхүү уриалгадаа хэрхэн хамгаалах тухай зөвлөмжүүдийг мөн багтаасан байгааг Оюу Толгойн Хяналт ТББ-аас МУ-ын дээд удирдлагууд, яамдын сайд нар ба УИХ-ын гишүүдэд хүргэлээ.

Цар тахлын энэ үед хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, ажлын байрыг хамгаалах, эдийн засгийн хямралыг сааруулах, хүн амын наад захын хэрэглээг хангахад чиглэсэн дараах арга хэмжээг нь компанид хохирол учруулсанд тооцон хэрэг үүсгэх, нэхэмжлэл гаргах боломжийг арбитрын шүүгчид эрэлхийлж эхэлсэн байна. Үүнд:

  • Ард иргэдээ хамгаалах, вирусын тархалтыг зогсоох үүднээс зарим бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан, зогсоосон
  • Эмнэлэг, эрүүл мэндийн нөөц дутсан үед ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хувийн эмнэлэг, хувийн байгууллагуудыг дайчилсан, засгийн газрын мэдэлд ажиллуулсан, үйлдвэрлэгчдийг агааржуулагч үйлдвэрлэхийг шаардсан
  • Бизнесүүд болоод айл өрхийг ипотекийн зээлийн болоод түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн
  • Хямралд нэрвэгдсэн стратегийн ач холбогдол бүхий бизнесүүдийг гадны мэдэлд очихоос сэргийлсэн арга хэмжээ авсан
  • Ард иргэдийнхээ эрүүл ахуйн хэрэгцээний үүднээс цэвэр усаар хангах, дулаан, цахилгааны төлбөрийг зогсоох, салгасан холбоосуудыг залгах
  • Эм тариа, вакцин, эмчийн үзлэгийг хямдруулах
  • Өрийн бүтцийг шинэчлэх

Уриалгад гарын үсэг зурсан байгууллагуудад:

Жич: Уриалга захидал бүрэн эхээр эндээс татах


2020.06.15.

Иргэний байгууллагууд НҮБ-ын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (ЭЯГБХУТК)-ид сүүдэр илтгэлийг 2020 оны 6-р сарны 15-нд хүргүүллээ

Оюу Толгойн Хяналт ТББ уурхайн орчимд амьдардаг нутгийн иргэний байгууллагуудтай хамтран уурхайн нөлөөлөл, түүний дотор эрүүл мэндэд нөлөөлж байгаа байдлыг тандах асуумж судалгаа явуулж Ханбогд, Гурвантэс сумдын дүнд үндэслэн дүгнэлт гаргаж НҮБ-ын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (ЭЯГБХУТК)-ид сүүдэр илтгэл хүргүүллээ. Илтгэлд Алт-1 хөтөлбөрийн хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоос хойш хорь гаруй жил болж уурхайн бохирдолд хордож хохирсон хүн амын гомдол нэмэгдсээр атал МУ-ын Засгийн газрын тайландаа уурхайн орчимд амьдарч буй хүн ам, тэр дундаа эх нялхасын эрүүл мэндэд учирч нөлөөллийн талаар дурдаагүй байна. Гэтэл Конвенцын хорооны 76 дугаар хуралдаанд тавьсан Монгол улсын ээлжит тайландаа “Үндэсний эх, хүүхдийн эрүүл мэндийн 2017-2021 оны хөтөлбөрийн хүрээнд гаргасан ахиц амжилт, мониторингийн дүн” нэртэй хэсэгт үндэсний эрүүл мэндийн статистикийн мэдээнд “төрөлхийн гажиг, ургийн гажуудал, хромосомын өөрчлөлт” (congenital malformations, deformations and chromosomal abnormalities) гэж томъёолсон тохиолдлууд  тууштай өссөр ирсэн тоо баримт байгааг огт дурдаагүй байна. 

Мөн илтгэлд олон улсын хөрөнгө оруулагч ба хөгжлийн банкуудаас эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг, хувьчлалыг дэмжиж байгаа нь хөдөөгийн, тэр дундаа уул уурхайд өртсөн хүн амд хүртээмжгүй эмнэлэгүүд нэмэгдэж зэрэгцээ улсдаа ганц Эх нялхсын төв нь санхүүжилтгүй доройтож байгаа нь байгалийн баялгаа олборлсноос авах ашигаа авч чадахгүй, авсан хөрнөг мөнгийг үр ашиг муутай зарцуулж байгаа тухай өгүүлжээ.

Зөвлөмждөө, байгалийн баялгийг олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд хэтэрсэн хөнгөлөлт өгч ашиг авах боломжоо хаах болон арбитрын шүүхэд татаж болох заалтууд оруулахаас татгалзах болон хувийн хэвшлийн эмнэлэгүүд томууны улирал мэт нийтээр өвчлөх үеэд улсын эмнэлэгийн үйлчилгээтэй адилтгах нөхцлөөр үйлчлэх зэрэг зөвлөмж тусгажээ.

Сүүдэр илтгэлийг эндээс үзэж уншина уу?

For the English Shadow Report press here!


2020.05.31.

GAGGA төслийн хүрээнд хандив өргөлөө

2020 оны 5 дугаар сарын 20 өдөр GAGGA төслийн санхүүжилтээр Оюу толгой хяналт ТББ ХЭҮК-ын Хамгаалах байранд ахуйн болон ариутгал халдваргүйжүүлэл, эрүүл мэндийн ахан шатны тусламжын бүтээгдэхүүн хандивлав.

Тайлантай энэ линкээр танилцана уу?


2020.05.26.

Дэлхийн уурхайн компаниуд COVID-19 цар тахлаас ашиг хонжиж байна: хандлага, нөлөөлөл, хариу арга хэмжээ

Уул уурхайн салбар нь дэлхийн хамгийн бохирдолтой, үхэл, сүйрэл авч ирдэг салбаруудын нэг. Гэтэл өнөөдрийг хүртэл COVID-19 цар тахлаас ашиг олох гэсэн уул уурхайн компаниудын үйл ажиллагааг бусад салбартай харьцуулахад маш бага хянаж байна.

Дор гарын үсэг зурсан байгууллагууд бид, уул уурхайн салбар ба засгийн газрууд цар тахлыг ашиглан олборлох шинэ боломжийг бий болгон, одоо болон ирээдүйд олон нийтэд эерэг дүр төрх эсгэх оролдлогыг буруушааж, эсэргүүцэж байна.

Эдгээр ажиллагаа нь олон арван жилийн турш уул уурхайн устгал, сүйтгэлийн эсрэг хийгээд, олон нийтийн эрүүл мэнд, тэдний хүрээлэн буй орчныг хамгаалахын төлөө тэмцэж ирсэн нутгийн хүн ам, байгууллагуудын болоод уурхайн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд аюул учруулж байна.

Шаардлагыг энд дарж уншиж танилцана уу!

Дараах link-ээр орж бид нартай нэгдэнэ үү!


2020.05.25.

НҮБ-ын ХЭЗ-ийн UPR-ын Секретариатад гаргасан уриалга

АНУ-ын Хүний эрхийн сүлжээний уриалгаар олон улсын иргэний нийгмийн хүний эрхийн 87 байгууллагуудаас НҮБ-ын ХЭЗ-ийн UPR-ын Ажлын хэсгийн ээлжит 36-р хэлэлцүүлэгт орох орнуудын иргэний байгууллагуудаас Ажлын хэсэгт хүргүүлсэн тайлангуудад КОВИД-ын үеийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээлэл өгөхийг зөвшөөрөхийг UPR-ын Секретаритад уриалсан байна. UPR (Хүний эрхийн төлөвл байдлын ээлчит хэлэлцүүлэг)-ын 36-р хэлэлцүүлгээр Монгол Улс орох бөгөөд 10-р сард хүргүүлсэн тайландаа КОВИД-ын үеийн хүний эрхийн байдлын талаарх нэмэлт мэдээлэл өгөх нь зүйтэй гэж Хүний эрхийн фоүрум үзэж энэхүү уриалгыг дэмжсэн болно.    

Хэрэв Секретариатаас нэмэлт мээдээлэл авахыг зөвшөөрвөл тайлан хүргүүлсэн бүлгүүд КОВИД-19-ийн үеийн хүний эрхийн байдлыг баримтжуулан нэмэлт мэдээлэл хүргүүлэхэд бэлтгэн ажиллах болно.


2020.05.13.

Rio Tinto-гийн Лондонд болсон 2020 оны жилийн ерөнхий хурал (ЖЕХ)-ын талаарх Нээлттэй захидал