2022.05.05. Оюу Толгойн хяналт ТББ-аас Австрали улсад болсон Рио Тинтогийн Хувь нийлүүлэгчдийн 2022 оны тайлангийн хуралд жижиг хувь нийлүүлэгч Катарин Ту-гээр дамжуулан асуулт тавьж хариулт авлаа
2012 оноос хойш урьдчилан тооцоолоогүй томоохон өөрчлөлтүүд нь хуучин хуучирсан БОННҮ (Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ) -ийг нөхөх үндэслэл болж байна.
Нэгдүгээрт, газрын доорх тогтворгүй байдлын асуудлаас болж олон тэрбум долларын дизайнын өөрчлөлт шаардлагатай болсноос далд уурхайн барилгын ажил хойшилсон. Хоёрдугаарт, хаягдлын далан нь 2012 оны БОННҮ-нд няцаагдсан технологио эргүүлж ашиглах болж мөн дизайны өөрчлөлт орж наад заах нь өмнө төлөвлөснөөс илүү их хэмжээний газар шаардлагатай болсон. Далд уурхай болон ирээдүйн хаягдлын далан хоёулаа одоогийн лицензтэй талбайгаас гадагш үргэлжлэх болно; Гуравдугаарт, 2017 оны Хөндлөнгийн шинжээчдийн багийн Оюутолгойгоос малчдын усанд нөлөөлсөн байдлын үнэлгээгээр 2012 онд ашигласан мэдээллийн алдааг арилгахын тулд суурь үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай байгааг тодорхойлсон.
Уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтэрсэн, хүлээгдэж байснаас их хэмжээний суулт үүсгэх энэхүү тэлэлт нь нүүдэлч малчдын одоо ашиглаж байгаа идэвхтэй бэлчээрт нөлөөлнө. Стандартын бус нийгмийн нөлөөллийн үнэлгээний дүнд хангалтгүй нүүлгэн шилжүүлэлтийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ буруу удирдаж улмаар нөлөөлөлд өртсөн малчид ОУСК-ийн Омбудсманы (эсвэл CAO) албанд гомдол гаргахад хүргэсэн. Оюутолгойн газар (бэлчээр), ус ашигласны улмаас нүүдэлчдийн амьжирганд хохирол учрах тухай нэхэмжлэлийг 5 жилийн турш зуучлан хэлэлцсэний дүнд 2017 оны Хөндлөнгийн шинжээчдийн болон Олон талт шинэжээчдийн багуудын тайланд уламжлалт бэлчээр, усны нөөцөд учруулсан хохирлыг хувь малчин болон нийт малчдад нөхөн төлөхийг зөвлөсөн. Гомдол барагдуулах гэрээнд тусгагдсан нийтийн нөхвөрийн ажлууд бүрэн хэрэгжээгүй байна.
Гомдол гаргасан малчдын өмнөөс Оюу Толгойн Хяналт ТББ Рио Тинтогоос дараахь зүйлийг хийхийг нэхэж байна.
1. Төлөвлөж буй БОНБНҮ-ий хамрах хүрээг зөвхөн суултын бүсийн үнэлгээгээр хязгаарлалгүй тэлж газар дээрх болон газар доорх бүх үйл ажиллагаа нь блоккейвингтэй салшгүй холбоотой учраас хамтад нь үнэлэх, үүнтэй холбоотой байгаль орчин, ба хүнд учрах түр ба байнгын нөлөөллийг бүхэлд нь авч үзэхийг; болон
2. Санал болгож буй нэмэлт БОННҮ-ний хамрах хүрээг зохих хэмжээнд хүргэхийн тулд нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдыг багтаасан хамтын багийг байгуулж ажиллахыг санал болгож байна.
Малчдын шаардлагад Рио Тинто юу гэж хариулах бол?
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм хэлэхдээ, Оюу Толгой нь Өмнөговь дахь говийн алслагдсан газар, аливааг туйлын болгоомжтой авч үзэх ёстой онгон дагшин газар орших дэлхийн хамгийн том уурхайн төслүүдийн нэг юм. Нэгдүгээр сарын сүүлчээр далд уурхайн нээлтэнд очсон. Энэ бол үйлдвэрлэлийн асар том бүтээн байгуулалт юм. Асуултууд нэлээд төвөгтэй тул судалж ажиллах шаардлагатай байна. Тэрээр 7-р сард бүтэн долоо хоногийг энэ нутагт өнгөрөөж, нутгийнхан, малчидтай уулзаж, бүх талын мэдээллийг сонсох төлөвлөгөөтэй. Энэ бол ойрын 100 жилийн уурхай бөгөөд Рио Тинто нутгийнхантай хэрхэн ажиллахаа ойлгох хэрэгтэй гэв. Тэрээр ашиглаж байгаа технологидоо итгэлтэй, компани нь усны өндөр эргэлтийг олж чадсандаа бахархаж байгаагаа хэлэв. “Миний хийж чадах цорын ганц зүйл бол хүмүүстэй ярилцах. Бид хүмүүсийг анхааралтай сонсож, Байгаль орчин, нийгмийн засаглал (ESG)-ийн итгэмжлэлийнхээ дагуу ажиллах болно” гэж тэр хэллээ.
Компанийн дарга Саймон Томпсон: Кэтрин CAO-д гаргасан малчдын гомдлын тухай дурдав. Энэхүү гомдлын дагуу Рио Тинто компаниас малчдаас сонгогдсон малчдын төлөөлөл болон ОТ ба Ханбогд сумын удирдлагуудыг багтаасан Гурван талт зөвлөл байгуулсан. Энэ бол нөхөн олговор олгох зөвшөөрлийг хянадаг олон талт бүлэг юм. Тэрээр бүх нөхөн олговрыг шийдсэн (бараг бүгдийг нь төлсөн ч байх) гэж компанийн ойлгож байгаа гэв. Мөн 60 худгийг сэргээж, 23 худгийг нарны эрчим хүчээр ажилладаг насостой байгуулсан. Энэ (зөвлөл) нь тавьсан асуудлуудыг шийдвэрлэхэд тохиромжтой хэрэгсэл байх шүү. [Тэр Гурван талт зөвлөлд малчдын эрх ашгийг төлөөлдөггүй аж ахуйн нэгжийн төлөөллүүд давамгайлсан тухай тэдэнд олон удаа сонордуулсан энэ асуудлыг хөндсөнгүй]
Мөн өчигдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Twitter Space-т болсон хэлэлцүүлгийг дараах линкээр орж сонирхоорой.
https://twitter.com/i/spaces/1LyxBoQqkbYKN?s=20
Оюу Толгойн уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн зөрчилтэй асуудлаар хувь нийлүүлэгчдийн хурлыг ашиглан нөлөөллийн үйл ажиллагаа явуулах хүрээнд 2022 оны 4-р сарын 8-нд Лондон хотноо болсон Хувь нийлүүлэгчдийн хуралд бичгээр асуулт тавих боломжийг ашиглан асуултаа хүргүүлэн хариу авлаа.
Мөн Рио Тинтогийн хувь нийлүүлэгчдэд нь Оюу Толгойн уурхайн үйл ажиллагааны асуудлуудаар мэдээлэл өгөх ажлын хүрээнд видео бичлэгүүд хүргүүлэн цахимаар оролцов.
OT Watch
otwatch@gmail.com, dsukhgerel@gmail.com
976-7012-2202, 976-99185828
2022.04.08. Оюутолгойд гарсан хөдөлмөрийн эрхийн зөрчлүүдийн талаар шаардлага тавина
2022 оны 4-р сарын 8-нд Рио Тинтогийн хувь нийлүүлэгчдийн нийтийн хурал Лондон хотноо хуралдана. Оюу Толгойн Хяналт ТББ байгуулагдсан цагаасаа Лондонгийн уурхайн сүлжээтэй хамтран Рио Тинтогийн хувь нийлүүлэгчдэд нь Оюу Толгой уурхайн сөрөг нөлөө, нутгийн малчдын уламжлалт амьжиргаа, ахуй соёлынх нь суурь нөөц ба нөхцөл болох бэлчээр усыг нь барж байгаа тухай мэдээллийг хүргэж залруулах шаардлага тавьсаар ирсэн.
Энэ жилийн мэдээллийн сэдэвт Оюу Толгойд гарсан хөдөлмөрийн эрхийн зөрчлүүд, ажиллагсад амь насаа алдах, амиа хорлох хүртэл нөхцөл бий болсныг нууцалдаг, авилга хээл хахуулийн улбаатай сөрөг ажиллагаа нь нийт ажиллагсад, түүний дотор нутгийн нөлөөлөлд өртсөн хүмүүс ажилд орсон тохиолдолд бүр хатуу тусч байна. Энэ байдлыг эсэргүүцсэн малчдын жагсаал, уул уурхайн салбарт хариуцлага тооцохгүй учраас MAWA шүгэл үлээгчдийн цахим платформ байгуулахад хүрсэн тухай хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэгдсэн баримтуудыг видео мэдээлэл хэлбэрээр хувь нийлүүлэгчид 4-р сарын 6-ны өдөр болсон вебинарт танилцуулав.
Харин 4-р сарын 8-ны хувь нийлүүлэгчдийн нийтийн хуралд бичгээр асуулт тавих боломжийг ашиглан 2022 онд гүйцэтгэх далд уурхайн суултын бүсийн байгаль орчин ба нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний Ажлын даалгаварт 3-р сарын 3-нд өгсөн саналыг хэрхэсэн тухай хариу авах асуулт тавив. БОННБНҮ-ий хүрээнд хаягдлын далангийн дизайн өөрчлөгдсөн, лицензтэй талбайгаас гадагш нэмэлт газарт өртгөтгөх, далангийн шүүрэл, Ундай, Халив-Дугат голын урсгалыг сэргээх замаар сав газрын экологийн тогтолцоог сэргээх, далд уурхайн суулт нь уурхайн хаягдлын далан ба бусад дэд бүтцэд нөлөөлөх байдлын үнэлгээг дурдаагүй байсныг нэмж оруулах, цогцоор нь дам ба хам нөлөөтэй нь үнэлэхийг шаардсан саналыг Ажлын даалгаварт өгсөн юм. Ажлын даалгаварт үнэлгээ гүйцэтгэгчид мэдээллийг нууцлах, нутгийн хүн амтай үнэлгээний явц ба тайлангийн талаар зөвлөлдөх ажлыг ОТ ХХК-ийн тогтсон аргачлалаар, ОТ-н өөрийн боловсон хүчин хийх тухай заасныг эсэргүүцэж зээлдүүлэгч ОУСК-ийн стандартад нийцүүлэхийг шаардсан юм.
2021.10.28. Үе дамжсан уур амьсгалын эсрэг гэмт хэргүүдийн шүүх хуралд Монголоос өгсөн мэдүүлэг
“Үе дамнасан уур амьсгалын эсрэг гэмт хэргийн шүүх” https://framerframed.nl/en/dossier/court-for-intergenerational-climate-crimes-cicc/ төсөл нь устсан, устах амьд ба амьд бус байгалийн төрөл зүйлийн томоохон үзэсгэлэн ба Нидерландын засгийн газарт гэмт хэргийг нэхэмжлэн шүүх хурлын мэтгэлцээн хэлбэрээр 2021 оны 1-р сарын 24-30-ны өдрүүдэд зохион байгуулсан эрдэмтэн судлаач, урлагийн төлөөлөл ба байгаль, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн хамтын акц юм. Нидерландын засгийн газар татварын диваажин байгуулснаар МУ-д олсон орлогоос төлөх татвараас зайлсхийх, таатай орчинд давуу эрхтэй олборлох боломж олгосоноор Рио Тинто мэт уурхайн компаниудад говийн эмзэг экосистемийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох видео ба гэрчийн аман мэдүүлэг өгч оролцсон.
Монгол Улсын Өмнөговь аймгийн говид нүүрс, зэс ба бусад эрдэс олборлох мега төслүүд орших нь Нидерландын Засгийн газар, FMO – хөгжлийн банк зэрэг гадаадын хөрөнгө оруулагчдын нэхэлтээр бий болсон юм.
Нидерландын Засгийн газар нь Дэлхийн банк группын ТУЗ-ийн гишүүн, Монголыг төлөөлдөг, мөн Европын сэргээн босголт, хөгжлийн ба Европын хөрөнгө оруулалтын банкуудын хувь нийлүүлэгч гэх мэт олон сувгаар эндхийн уул уурхайд оролцдог.
Дээрх банкууд хамтарч, олборлох салбарын түүхэнд хамгийн том нийтийн санхүүгийн зээлийн багцыг Оюу Толгой төсөл зориулан босгосон. Энэ аврага хөрөнгө оруулалт нь шууд ба шууд бусаар Монгол Улсыг “хөрөнгө оруулалтын таатай бодлогын орчин” бүрдүүлж, бас хоёр талын гэрээгээр хөрөнгө оруулалтыг хамгаалах амлалт авахад хүргэсэн юм.
Нидерланд улс Рио Тинто мэт уурхайн компаниудад Монголд төлөх татвараас зугтах боломж олгодог. Оюу Толгой Нидерланд Би, Ви гэх, Монголд олсон орлогоос төлөх татвараас зугтаах зорилго бүхий шуудангийн хайрцаг компанийг татварын “диваажин” Нидерландад байгуулсан.
Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх ажил бүр 1995 оны үеэс эрдэс баялаг, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг өөрчлөхөөс эхлэлтэй. Оюу Толгойн энэ түүхэн Ландсат зургууд, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх алхмууд, Дэлхийн банкны далбаан дор гадаадын хөрөнгө оруулагчдын боловсруулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь бүгд эхэндээ хал балгүй мэт харагдавч энэхүү төсөл болон уул уурхайн тархалт яваандаа мега хэмжээний экоцидэд хүргэж улстөрийг донсолгох цөм нь болохыг илтгээгүй.
Олон улсын шахалтаар боловсруулсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд олборлогчийн өөрийн хайгуулаар олсон гэх усны нөөцийг давуу эрхтэй ашиглахыг баталгаажуулах зорилгоор Усны тухай хууль өөрчлөлт оруулж Хөрөнгө оруулалтын гэрээнд 6.13 ба 6.14 заалтуудыг тусгасан нь Монголын ард түмнээс усыг булаан хувьчилж, экосистемийг дээрэмдсэн хэрэг байлаа.
Ус бол говь нутагт хамгийн ховор, амьдралыг тэтгэх нөөц. Гэтэл Рио Тинто усыг секундэд 870 литр хурдаар үнэгүй сорж байна. Усны төлбөрт төлсөн зарлагыг татвараас хасч тооцдог. Татварын маргаанаас гадна усны тайлан, техникийн мэдээллийг бүрэн гүйцэд тайлагнахгүйн асуудлууд ч бий.
Олборлох, баяжуулах, ялангуяа нүүрс угаахын тулд говийн усыг үнэ төлбөргүй, бас хэмжээ хязгааргүй ашиглах нь экоцид бөгөөд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм. Энэ бүс нутагт нүүрс олборлолтыг шууд бусаар ч санхүүжүүлснийг хүндрүүлэх нөхцөлд тооцож ял шийтгэх хэрэгтэй.
Images of Oyu Tolgoi Gunii Hooloi water extraction infrastructure with data in the subtitles.
Оюутолгойн шорвог гэх усыг татах 28 татуурга бүхий Гүний хоолойн барилга, ус ашиглалтын улмаас нутгийн малчид заган ой, гүний гүехэн усны нөөц, бэлчээрээ алдаж улмаар амьжиргаа, уламжлалт нүүдэлчин ахуй соёлын эрх, гарал үүсэл, соёлын өвөө өнөөгийн малчид болон хойч үе нь алдахад хүрч байна.
-Оюутолгой төслийн нөлөөллөөр 28 гүний цооног худаг гарсан. Үүнээс болж худаг маш татарсан. Манай уудаг усны Шаваг гэдэг газар элбэг устай байсан. Одоо 50 тэмээ ханахгүй байна . Тэгээд хэмжүүр зэмжүүр ирээд, Оюутолгой ирээд хэмжээндээ байна гэдэг. Мэргэжлийн ус тэгэж хэлэхээр юу гэхэв. Мал л ханахаа байсан. Тэгээд би мал хуйгаа зарж үрээд, мал өсгөх аргагүй боллоо гээд төв рүү орж ирсэн. Тэтгэврийн хоёр хөгшин байна даа. Хэдэн хүүхэдтэй. Тэгээд үр хүүхдээл ер нь яаж амьдардаг юи бол доо гэж бодох юм. Мань мэтийн юм яахав, тэглээ ингэлээ гээд яахав
Амин чухал Ундайн голыг Оюутолгойн ил уурхайн ам руу урсахаас зайлуулахын тулд гольдролыг нь өөрчлөх, түүний өвөл хөлдөдгүй, амьд бүхнийг тэтгэгч Бор-Овоогийн задгайг устгахыг нутгийн малчид эсэргүүцэж 2013 онд ОУСК-ийн Омбудсмэнд гомдол гаргасан ч устгасан.
Өмнөговь нь ховор, эрсдэлд орсон биологийн төрөл зүйл, түүх, археологийн олдвороор баялаг хэдий ч 2012 онд, Оюутолгойн нөлөөлөл илэрч эхэлснээс арван жилийн дараа Рио Тинто байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийхдээ суурь судалгаа мэдээлэл байхгүй гэсэн билээ. Тэгвэл Ундайн голын усан будгийн зургийг нутгийн музейгээс олж үзэхэд ийм байна.
Ундайн голын гольдролыг сүйтгэсэн, Бор-Овоогийн задгайн экологийн үйлчлэлийг сэргэгээгүй, мөн Гүний хоолойн орчмын усны нөөцийг буруулсны зэрэгцээ Оюутолгой ХХК-аас Оюутолгой, Тавантолгой зэрэг өмнө зүгийн хэрэглэгчдэд ус хүргэх “Орхон-Говь” ус шилжүүлэх төслийн ухуулгыг тарааж байна.
Рио Тинто өөрийн хайгуулаар олсон хангалттай усны нөөцтэй гэх боловч “Орхон-Говь” ус шилжүүлэх төсөл нь говийн бүсэд уурхай ба дэд бүтцийг санхүүжүүлэхийг сонирхогчдын төлөвлөгөөнөөс хасагдаагүй. Шувуу нисэх өндрөөс олборлолт, уурхайн дэд бүтэц нь газрын гадарга, бэлчээрт хичнээн их эвдрэл учруулдаг нь харагдана. Энэ нь Монголын уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг хүчин зүйл гэж малын бэлчээр талхлалттай харьцуулашгүй их эвдрэл. Хөгжлийн донор, банкуудын тайланд бэлчээр талхлалтыг байнга тусгадаг атлаа том уурхайн уур амьсгалын нөлөөг дурдахгүй өнгөрдөг нь мөн л гэмт хэрэг.
Уур амьсгалын өөрчлөлтөд уурхайн нөлөөг дурдахгүй дардаг атлаа бэлчээрээр нүүдэллэх уламжлалт газар ашиглалтыг өөрчлөх санаархал нь бас л уур амьсгалын эсрэг гэмт хэрэг юм.
Нүүрсний тээврийн зам дээрх 100 тоннын автомашинуудын урт цуваа нь жолооч нарын хувьд хэвийн зүйл ба тэд олон өдөр, заримдаа сараар нь Хятад улс хилээ нээхийг хүлээж кабиндаа амьдардаг. Нүүрсний замууд хатуу хучилтгүй учраас хөрсний эвдрэл, тоосжилтыг нэмэгдүүлэн цөлжилтөд шууд нөлөөлдөг.
Монголын цөлжилтийн статистик аймшигтай: жилдээ 5 километрийн хурдтайгаар цөлжилт хойт зүгт ахиж нийт нутгийн 76% нь өртөөд байна. Дулаарал 2.2С-д хүрч, уурхайтай бүсүүдэд ган зуд өнжихгүй болсон.
Гадаадын хөрөнгө оруулалтын шахалтаар уурхайн олборлолт, баяжуулалт ба тээвэрлэлтийн явцад бэлчээр, ус, байгальд учруулж байгаа сүйрлийг КОВИД-19 дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хуулиар , урьд цуцалсан лицензийг сэргээх, ховор ан амьтан агнах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх замаар улам даамжруулах гэж байна.
Эртний далайн ёроол асан Хэрмэн цав нь өнөөдөр амьдралгүй орчны жуулчны үзвэр боловч удахгүй энэ нутагт ердийн дүрс болох аюултай.
Бэлчээр усаар хангагдсан тэмээ нь ус, хоолгүйгээр заримдаа хэдэн долоо хоног ч явдаг. Тэмээний бөх нь өөх хуримтлуулж тэжээлийн эх үүсвэр болдог юм. Есдүгээр сард бөх нь дүүрсэн байх ёстой. Харамсалтай нь энэ хэдэн ботго ус хоолоор хангагдаж чадаагүй байна.
2021.10.14-15. Дэлхийн банкнаас шаардах өдрүүд
Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох шаардлагатайг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч юуны өмнө нүүрснээс ангижрах ажил эхлээд байхад Дэлхийн банк\ОУВС нүүрс болон бусад малтмал түлшинд санхүүжилт хийсээр байгааг зогсоохыг шаардах үйл ажиллагааны өдрүүд тус банкны намрын чуулганы энэ өдрүүдэд явагдаж байна

Монгол улсын УИХ, Засгийн газрын гишүүд танаа,
Хөгжлийн банкуудын бодлого, санхүүжилтэд хяналт тавьдаг олон улсын иргэний сүлжээнүүдээс ДБ-ны ерөнхийлөгч Малпассыг уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох чиглэлийн ажлыг удирдаж чадаагүйтэй нь холбогдуулан өөрчлөхийг ДБГ-ийн намрын чуулганы үеэр шаардаж байна.
Хэвлэлийн мэдээ ба зарим баримтыг монгол хэлэнд орчуулж хавсаргав.
10-р сарын 14-15-нд явагдаж буй энэ акцид хэрхэн оролцох, судалгаа, тоо баримт авах бол Дэлхийн банкны эсрэг акц сайтаас https://worldbankactionday.org/
Дэлхийн банк уур амьсгалын өөрчлөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүжилт хийсээр байгааг доорх мэдээлэл харуулна. МУ-д ч нүүрс ашиглах дэд бүтцийг мөнхжүүлэх санхүүжилт хийсээр бөгөөд дор дурдсан бүх хэлбэрийн “дэмжлэг” үзүүлдэг. Ийм санхүүжилт авч нүүрс ба бусад малтмал түлш олборлох, ашиглах, экспортлохыг байгаль орчны болон уур амьсгалын эсрэг гэмт хэрэг хэмээн хуулинд томъёолж эхлээд байгааг анхааралдаа авна уу.
ДЭЛХИЙН БАНК ПАРИСЫН УУР АМЬСГАЛЫН ЗОРИЛТУУДЫГ УМАРТСААР
Парисын Уур амьсгалын гэрээ (2016-2020) байгуулагдсанаас хойш Дэлхийн банк дараах санхүүжилт хийжээ. Үүнд:
• $12 тэрбумыг 35 улс оронд малтмал түлшний төсөлд шууд санхүүжилтээр олгосон;
• $10-$20 тэрбумыг Засгийн газруудад жилийн төсвийн дэмжлэгээр. Дэлхийн банкнааас энэ хөрөнгийг малтмал түлшинд болон нүүрсний төслийн өргөтгөлд зарцуулахад хориг тавьдаггүй учраас боломжит цоорхой юм. 2016-аас 2019 оны хооронд нийт 81 оронд төсвийн дэмжлэг олгосон;
• Малтмал түлшний дэд бүтцэд тэрбумаар нь олгож, үүнд шинэ нүүрсний цахилгаан станцаас дамжуулах шугам (жишээ: Энэтхэг, Индонез ба Пакистан дахь мега цахилгаан станцууд Дэлхийн банкны дамжуулах шугамгүйгээр хэрэгжихгүй байсан);
• Дор хаяж 18 оронд малтмал түлшинд ээлтэй бодлогын шинэчлэлээр ашгийг нэмэгдүүлэх шинэ хөрөнгө оруулалтыг тэрбумаар энэ салбарт чиглүүлсэн жишээнд нүүрс ба хийн татвар чөлөөлөлт Мозамбикд; Колумбид газрын тос ба нүүрсний татвар чөлөөлөлт; болон Пакистанд цахилгааны тарифыг нэмэгдүүлснээр шинэ нүүрсний цахилгаан станцуудын ашгийг нэмэгдүүлэх зэрэг багтана;
• Малтмал түлшинд хөрөнгө оруулалтыг татах техникийн туслалцааг 10 гаруй оронд үзүүлсэн. Өчигдрийн техникийн туслалцаа өнөөдрийн малтмал түлшний мега төсөл болж хувирах жишээнд Азид хамгийн томд рох Пакистаны Thar лигнит нүүрсний төсөл; Мозамбикд нүүрс ба байгалийн хийн (LNG) блокууд; ба Бразилд далайн давсан ёроолын доорх газрын тосны талбай зэрэг багтдаг.
Хэд хэдэн орны иргэд хамтран Рио Тинто-д нээлттэй захидал бичиж хариулт нэхлээ

“Хөх морь” төсөл ба түүнд өртөж болзошгүй хамгаалалттай газрууд


Азийн хөгжлийн банкийг хариуцлагатай болгоё!
– Олон улсын эсэргүүцлийн арга хэмжээ –
2021 оны 5-р сарын 3-5-ны өдрүүдэд АХБ-ны жилийн тайлангийн хурал хуралдав. Энэ үеэр олон улсын иргэний нийгмээс тус банкны санхүүжилттэй төслүүдийн сөрөг нөлөөнд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан юм.
Бид Монгол Улсад хотжилт, орон сууцжуулалт нэрээр нүүрсээр галлах орон сууц барих, ингэхдээ хүн амын орон гэртэй, газар ба үл хөдлөх хөрөнгөтэй байх эрхийг зөрчин, амьжиргаа залгуулах аж ахуй эрхлэх эх үүсвэрийг булааж байгаа тухай мэдээлж эсэргүүцэлд оролцов.
ОНЦЛОХ СЭДЭВ
ОЮУТОЛГОЙ: Гомдлын механизм
ОЮУТОЛГОЙ: Нүүлгэн шилжүүлэлт

СУДАЛГАА, ТАЙЛАН